Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Улаанбаатар-Истанбул чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх боломжтой боллоо

2022/12/20
Улаанбаатар-Истанбул чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх боломжтой боллоо
Share on FacebookShare on Twitter

Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчидтэй Агаарын харилцааны тухай уулзалт  зохион байгуулж дараах зүйлсийг тохирлоо.

Өсөн нэмэгдэж буй зорчигч урсгал, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Истанбул–Улаанбаатар чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногт 7 хүртэлх давтамжтай, Анкара, Антальяа чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногт 5 хүртэлх давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцлоо.

Мөн өмнө нь хоёр улсын хооронд нэг агаарын тээвэрлэгч томилгоо авч нислэг үйлдэх эрхтэй байсныг олон тооны агаарын тээвэрлэгч томилогдон нислэг үйлдэх эрхтэй байхаар тохиролцов.

Энэ удаагийн уулзалтаар тохиролцсон өөр нэгэн чухал зүйл бол хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид хоорондоо “Сode sharing” буюу аялалын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар гуравдагч орон луу нислэг үйлдэх зохицуулалт хийхээр боллоо.

Тиймээс “МИАТ” ТӨХК, “Туркиш Эйрлайнс” хамтран эхний ээлжинд Амстердам, Барселона, Брюссель, Ром, Франкфурт, Вашингтон, Чикаго, Вена, Варшав, Цюрих хотууд руу аялалын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар нислэг үйлдэх бөгөөд бусад улстай мөн адил зохицуулалт тохирсноор АНУ зэрэг улсууд руу хямд үнээр зорчих боломж бүрдээд байна.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?