Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ж.Нарангэрэл: Томуугийн хүндрэлтэй холбоотой эмнэлгүүд дээр 2000 ор дэлгэсэн

2022/12/30
Ж.Нарангэрэл: Томуугийн хүндрэлтэй холбоотой эмнэлгүүд дээр 2000 ор дэлгэсэн
Share on FacebookShare on Twitter

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр “Амьсгалын замын синцитиал вирус 0-4 насны хүүхдийн өвчлөлийн зонхилох шалтгаан болж байна. Хүүхэд өндөр халуурч байгаа тохиолдолд заавал эмчийн зөвлөгөөний дагуу асаргаа сувилгаа, эмчилгээг хийх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 198 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 20 орчим нь уушгины хатгаагаар хүндэрсэн. Тархалт өндөр байгаа энэхүү вирус нь богино хугацаанд уушгины доод замыг гэмтээж хатгаа болж хүндэрдэг. Иймд хүүхдүүдээ дулаан хувцаслаж, амин дэмтэй хүнсээр хооллох, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, олон нийтийн дунд хүүхдээ авч явахгүй байхыг зөвлөж байна” гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл” Томуу томуу төст өвчнөөр 15 хүртэлх насны хүүхдэд зонхилон халдварлагдаж байгаа учир гэрийн эргэлт буюу өрхийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэн ажиллаж байна. Томуугийн хүндрэлтэй холбоотой эмнэлэг дээр 2000 гаруй ор дэлгэсэн. Энэ жилийн тухайд улсын зургаан эмнэлэг дээр томуугийн вирусээр өвчилж хүндэрсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлэх боломж бүрдсэн. Шинэ жилийн баярын өдрүүдтэй холбоотойгоор хүүхдээ агаар салхинд авч гарах, мөсөн үзүүлбэр зэрэг газраар авч явахдаа дулаан хувцаслаж авч явахыг зөвлөж байна” гэлээ.

Танд санал болгож буй

Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана
Эрүүл мэнд

Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана

2025/09/10
Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
Эрүүл мэнд

Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ

2025/07/25
Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
Эрүүл мэнд

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсооход шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2025/06/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?