Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол Улсын Сангийн яамны 2022 оны онцлох үйл явдлын тойм

2023/01/04
Сангийн яам байгуулагдсаны түүхт 111 жилийн ой тохиож байна
Share on FacebookShare on Twitter

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хязгаарлалтууд, БНХАУ-ын хэрэгжүүлж байгаа “ТЭГ-Ковид” бодлого болон ОХУ-Украины дайнаас шалтгаалан сүүлийн 40 жил байгаагүй үнийн өсөлт, эдийн засгийн сорилттой 2022 онд дэлхий нийтээрээ нүүр тулсан хэдий ч Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд чиглэсэн боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүний үр дүнд:

  • 2022 оны 1-р улиралд -3.9 хувьд хүрч унаад байсан эдийн засгийн өсөлтийг оны эцэст 4.0 орчим хувьд хүргэж сайжрууллаа.
  • 2020 онд 4.4 их наяд төгрөг байсан төсвийн алдагдлыг бууруулсаар 2023 онд 1.4 их наяд төгрөг байхаар баталлаа.
  • Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт бизнесээ шилжүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл, шилжин амьдрах иргэдэд гурван хувийн ипотекийн зээл олгохоор боллоо.
  • Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүллээ.
  • Тэг зогсолтод хүрээд байсан экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авч хэрэгжүүллээ.
  • Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталлаа.
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлуулснаар ирэх 2023 онд нэг их наяд төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болголоо.
  • Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, оролцоог нэмэгдүүлэх, төсвийн ачааллыг бууруулах эрх зүйн шинэчлэлийн хүрээнд “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн тухай хуулийг батлууллаа.
  • Эрүүл мэндийн салбарт үүссэн 264 тэрбум төгрөгийн өрийг төлж барагдууллаа.
  • Чингис бондын үлдэгдэл 136.8 сая ам.долларын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа.
  • Хөгжлийн банкны нэг их наяд төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлж, банкны үйл ажиллагааг тогтворжууллаа.
  • Самурай бондын эргэн төлөх эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө 100 хувь бүрдүүллээ.
  • Төрийн банкны IPO-г системийн нөлөө бүхий банкууд болон төрийн өмчит компаниудыг манлайлан амжилттай гаргалаа.
  • “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК олон нийтийн компани болж анхдагч зах зээлийн арилжааг амжилттай хийлээ.
  • Зээлжих зэрэглэл тогтоогч S&P, Moody’s, Fitch агентлагуудтай хамтран ажиллаж МУ-ын зээлжих зэрэглэлийг цар тахал, дайны хүнд цаг үед хэвээр хадгалж чадлаа.
  • Улаанбаатар хотод шинээр 457 автобус иж бүрэн тоноглогдсон автопаркийн хамт ашиглалтад оруулж, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр боллоо.
  • “Шинэ сэргэлтийн бодлого”, “Боомтын сэргэлт”-ийн ажлын хүрээнд “Замын-Үүд боомт”-ыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажлын Зорчигч тээврийн хэсэг ашиглалтад ороход бэлэн боллоо.

Танд санал болгож буй

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
Улс төр

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна

2025/08/07
Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
Улс төр

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө

2025/08/07
“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо
Улс төр

“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо

2025/08/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?