Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүллээ

2023/01/05
Нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүллээ
Share on FacebookShare on Twitter

2021 оноос хойш Булган, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Орхон, Сэлэнгэ зэрэг аймгийн нутаг дэвсгэрт 60 гаруй удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, иргэдэд нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Уг хэргүүдийг өмнө нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэл эдэлж байсан У гэгч нь Д, Б, М, С нартай бүлэглэн хөдөө орон нутагт барилгын ажил хийх, аялал зугаалгаар явж байна гэх нэрийдлээр бусдыг хуурч мэхлэн, айлуудыг судалж алт, мөнгө болон үнэт эдлэлүүдийг хулгайлж байжээ. Тэд хулгайлсан эд зүйлсээ ченжүүдэд борлуулж байсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэднийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан тээврийн хэрэгслүүдээс 17 сая төгрөг, 10 ширхэг мөнгөн аяга, 45 ширхэг хөөрөг, 11 ширхэг хөөрөгний шүрэн толгой, 15 ширхэг хөөрөгний даалин, металл хайгч, мөнгөн хэт хутга зэрэг эд зүйлсийг хураажээ.

Дээрх этгээдүүд нь хууль бус үйлдэл, хулгайлсан эд хөрөнгөө нуун далдлах, гэмт хэргийн улмаас олсон орлогоо хууль ёсны харагдуулах зорилгоор Улаанбаатар хотод паб, караоке түрээсэлж мөнгө угаах замаар СХД-ийн нутаг дэвсгэрт амины орон сууц барьсан, тээврийн хэрэгсэл худалдан авсан, гэр бүлийн гишүүдийг гадаад улс руу явуулахаар виз мэдүүлсэн болохыг нь тогтоосон бөгөөд одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

Танд санал болгож буй

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
Нийгэм

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026/10/15
Газар тариалангийн салбарын улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
Нийгэм

Газар тариалангийн салбарын улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

2026/10/15
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийгэм

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026/10/15

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?