Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах асуудлыг байнгын хороонд буцаав

2023/01/05
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах асуудлыг байнгын хороонд буцаав
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу товлосон хугацаанд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нийт 136 хүн нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн байна. Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг эл асуудлаар хуралдаж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонгосон юм. Үүнд,

  1. Л.Төр-Од – Улс төрийн эдийн засагч, эрх зүйч
  2. Г.Галбадрах – Зураг, хөдөлмөрийн багш
  3. О.Мөнхсайхан – Судлаач
  4. О.Амартүвшин – Эдийн засагч
  5. Ө.Ганхуяг – Эдийн засагч
  6. Х.Ганбаатар – Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер
  7. Г.Чулуунбаатар – Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич
  8. С.Эрдэнэбат – Хөдөлмөрийн эдийн засагч
  9. Д.Моондой – Радио электроникийн инженер
  10. Д.Мягмарсүрэн – Улс төр судлаач
  11. И.Цэрэн-Онолт – Багш, математикч нарын нэр багтсан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Эдгээр нэр дотор эмэгтэй хүн алга. Эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулж ирье. МАН, АН зэрэг намуудын төлөөлөл багтсан байна. Иймд бусад намуудын төлөөллийг оруулж ирж, оролцоог хангах нь зүйтэй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн П.Анужин мөн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаа жагссан залуучуудын төлөөллийг тус бүрэлдэхүүнд оруулах саналтай байгаагаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хүлээж авсан нэрс дотор нийт 32 эмэгтэй нэрээ дэвшүүлсэн байсан. Сонгон шалгаруулалтыг нууц санал хураалтаар явуулсан хэмээн тайлбарлалаа.

Үг хэлж, санал дэвшүүлсэн УИХ-ын гишүүд эл асуудлаар дээрхтэй адил саналууд хэлж байсан тул хуралдааныг даргалагч “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанд дахин оруулж ирэхийг үүрэг болгосон юм. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, эл асуудлыг дахин хэлэлцэх нь.

Танд санал болгож буй

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Улс төр

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

2025/06/03
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

2025/06/03
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

2025/06/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?