Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хүүхдийн сан 2.9 тэрбум төгрөгийн тусламж үзүүллээ

2023/01/09
Хүүхдийн сан 2.9 тэрбум төгрөгийн тусламж үзүүллээ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас ковид-19 цар тахлын цаашдын бэлэн байдал, хариу арга хэмжээнд зориулж 2.9 тэрбум төгрөгийн нэмэлт тусламж үзүүллээ. Тус санхүүжилтийг Герман улсын Засгийн газраас Монгол Улсад НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан хандивласан байна.

Тус хандиваар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм эмийн хэрэгсэл нийлүүлж, мөн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн аливаа цар тахлын үеийн бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ, хариу арга хэмжээг улс орон даяар улам сайжруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

Цар тахал эхэлснээс хойш Монголд нийт сая гаруй халдвар бүртгэгдэж, 2023 оны 1 сарын байдлаар 2100 гаруй хүн амиа алдаад байна. Хэдийгээр өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч ковид-19 төдийгүй одоо ид дэгдээд байгаа улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх бэлэн байдал, хариу арга хэмжээг улам бэхжүүлэх шаардлагатай байгааг НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ зөвлөж байна.

“Цар тахлын тохиолдлууд дэлхий даяар буурч байгаа хэдий ч ковид-19 нийгмийн эрүүл мэндийн нэн тэргүүний асуудал хэвээр байгаа. Тиймээс бид эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ, чадавхад хөрөнгө оруулалт хийж байх нь чухал. Дээрээс нь Монгол Улсад улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт ид оргил үедээ байна. Үүнд нь хүүхэд, жирэмсэн эхчүүд хамгийн ихээр өртөж байна. Тиймээс Германы Засгийн газрын энэ өгөөмөр санхүүжилтээр эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байгаа тусламжийг үзүүлж байна” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуассие-Комлан өгүүллээ.

Өнгөрсөн 2022 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас нийт 6.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн яаралтай тусламжийн зөөврийн эмнэлэг, нярайн эрт үеийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай ургийн монитор, инкубатор, хувийн хамгаалах хэрэгсэл, хувцас, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл зэргийг эрүүл мэндийн салбарт хүлээлгэн өгсөн байна.

Танд санал болгож буй

Э.Батшугар: Монгол улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо
Эрүүл мэнд

Э.Батшугар: Монгол улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо

2026/06/16
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Эрүүл мэнд

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ

2026/06/14
Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ
Эрүүл мэнд

Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ

2026/06/08

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?