Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2023/01/19
Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Share on FacebookShare on Twitter

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг II төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.01.18) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг II төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-д заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүсье гэлээ.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар

Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-аас гаргадаг “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр Монгол Улс 2022 оны байдлаар 74 дүгээр байрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт байрт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-аас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт тус тус орсон байгаа нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, авлигыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ (E-Mongolia) системд төрийн 71 байгууллагын 817 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, “Ухаалаг газрын харилцааны систем (еgazar.gov.mn)”-ийг идэвхжүүлэн  156.0 мянга гаруй иргэнд үйлчилгээг хүргүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 502,933 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхийн чипт суулгаж олгосон байна.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран 2015-2022 оны хооронд хэрэгжүүлсэн “Ухаалаг засаг I төсөл”-ийн хүрээнд харилцаа холбооны дэд бүтэц, инновац үйлдвэрлэл, нээлттэй өгөгдлийг хөгжүүлэн, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Тухайлбал, Төрийн цахим үйлчилгээний тасралтгүй, аюулгүй байдлыг хангах хүрээнд 12 байгууллагын 112 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэн, хуулийн этгээдээс гарах зардлыг 48.4 тэрбум төгрөгөөр хэмнэж, 11-11 төвд хүлээн авах дуудлагын тоо 3 дахин нэмэгдсэн. Монгол Улсын төрийн цахим мэдээллийн 80 хувийг хадгалдаг “Үндэсний дата төв” /УТҮГ/-ын серверийн өрөөний багтаамж, сүлжээний хүчин чадлыг 2 дахин, өгөгдлийн сангийн багтаамжийг 3 дахин нэмэгдүүлж, төрийн өмчит анхны Нөөц дата төвийг ашиглалтад оруулсан аж.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хангах хүрээнд “Ухаалаг засаг II төсөл”-ийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна. Цахим үйлчилгээний үр ашиг, хэрэглээг сайжруулах, дижитал ур чадварыг дээшлүүлэх, дижитал технологид суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд нийт 25 багц арга хэмжээг үндсэн 3 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийг 2023 – 2027 онд буюу 5 жилийн хугацаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлэх бөгөөд “Ухаалаг засаг II төсөл”-ийн хүрээнд Дижитал шилжилтийн кибер аюулгүй байдлыг хангах, өндөр хурдны интернэтийн сүлжээг өргөтгөх эрх зүйн орчныг дэмжих, Үндэсний дата төвийг үндэсний клауд буюу үүлэн тооцооллын платформ (ҮТП) болгон шинэчлэх, Ил тод байдлыг хангах, авлигыг бууруулах зорилго бүхий системүүдийг хөгжүүлж, шинэчилж,  нэвтрүүлэх. (худалдан авах ажиллагааны цахим портал, тусгай зөвшөөрлийн нэгдсэн систем, хөрөнгө, орлогын  мэдүүлгийн системийн 2-р үе шат), Үндэсний аялал жуулчлалын порталыг хөгжүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн цахимжуулах,   Засгийн газрын шийдвэрийн цахим мэдээллийн сан үүсгэх, лавлагаа өгөх үйл ажиллагааг цахимжуулах зэрэг ажлууд багтсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд санал болгож буй

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
Улс төр

БОХХААБХ:Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

2025/06/03
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

2025/06/03
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

2025/06/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?