Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Зээлийн эргэн төлөлтөөр Евро бондоос 51.6 сая ам.долларын өрийг барагдуулав

2023/01/26
Зээлийн эргэн төлөлтөөр Евро бондоос 51.6 сая ам.долларын өрийг барагдуулав
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Хөгжлийн банк 500 сая ам.долларын Евро бондоос хугацаанаас нь өмнө нийт 51.6 сая ам.долларыг нэгдүгээр сарын 23-нд хэсэгчлэн худалдан авлаа. Ингэснээр бондын төлбөрөөс дээрх хэмжээний төлбөр нь хасагдан хүчингүй болж, 448.4 сая ам.долларын үлдэгдэлтэй болж байна.

Хөгжлийн банк нь 2018 онд нийт 500 сая ам.долларын дүнтэй, 7.25 хувийн хүүтэй Евро бондыг олон улсын зах зээлд арилжсан юм. Улмаар тус банкны ТУЗ-ийн хурлын 2022 оны шийдвэрээр банкны өр төлбөрийг багасгах зорилгоор Евро бондоос худалдан авч бондыг хугацаанаас нь өмнө хэсэгчлэн хүчингүй болгох шийдвэрийг гаргаж байсан нь ийнхүү хэрэгжлээ.

Хөгжлийн банк: Зээлийн эргэн төлөлтөөр Евро бондын 500 сая ам.долларын төлөлтөөс 51 сая ам.долларыг худалдан авснаар дээрх хэмжээний өр төлбөр хүчингүй болж байна.

Худалдаж авсан бонд нь 86.69 жигнэсэн дундаж үнэтэй, жилийн 22.55 хувийн өгөөжтэй нийт 516,140 ширхэг болж байна. Евро бондыг анх худалдаж авахдаа ширхэг бүрийн үнийг 100.0 ам.доллараар эргүүлэн төлөхөөр тооцож байсан бол ханш буурсан үед эргүүлэн ширхэгийг нь 86.69 доллароор худалдан авав.

Ингэснээр одоогийн эзэмшиж байгаа багцын хүрээнд нийт 11 орчим сая ам.доллар хэмнэлээ. Тодруулбал, зөвхөн хүүгийн зардалд Евро бондын эргэн төлөлтийг хийх хугацаа буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 4.2 сая ам.долларыг хэмнэхээр байна.

Танд санал болгож буй

ЭТТ: Тавантолгойн нүүрсний ордын Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонгон шалгаруулалтын хугацааг 10 хоногоор сунгав
Онцлох мэдээ

ЭТТ: Тавантолгойн нүүрсний ордын Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонгон шалгаруулалтын хугацааг 10 хоногоор сунгав

2026/03/11
1072 хувьцаатай иргэнд 63,242 төгрөгийн ногдол ашиг олгоно
Эдийн засаг

1072 хувьцаатай иргэнд 63,242 төгрөгийн ногдол ашиг олгоно

2026/02/23
Компанийн засаглал хэрэгжилт, комплайнсын стандартыг хэлэлцэв
Эдийн засаг

Компанийн засаглал хэрэгжилт, комплайнсын стандартыг хэлэлцэв

2025/12/16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?