Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Төгрөгийн карт, БНСУ-ын “Биси карт”-ыг харилцан ашиглах боломжтой боллоо

2023/01/26
Төгрөгийн карт, БНСУ-ын “Биси карт”-ыг харилцан ашиглах боломжтой боллоо
Share on FacebookShare on Twitter

Үндэсний брэнд төгрөгийн картыг БНСУ-д, тус улсын “БиСи карт”-ыг Монгол Улсад харилцан төлбөрт хүлээн авах боломжтой боллоо.

Ингэснээр хоёр орны хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ бизнес, хөдөлмөр эрхлэгч, аялал зуучлалаар хоёр улсад зорчих иргэд дотооддоо ашигладаг картаараа төлбөр тооцоогоо түргэн, шуурхай, найдвартай гүйцэтгэх нөхцөл бүрдэж байна.

Хууль, эрх зүйн орчны ямар нэгэн хязгаарлалтгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах ач холбогдолтой, хамтран ажиллах энэ гэрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, БНСУ-ын “Биси карт” байгууллагын Ерөнхийлөгч Вон Сок Чой нар гарын үсэг зурж, баталгаажуулав.

Монголбанканд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд үндэсний төлбөрийн системийн дэд бүтэц банк хоорондын төлбөр тооцоо, төлбөрийн картын программ, техник хангамжийг хөгжүүлж олон улсын жишигт хүрснээр дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагын төлбөрийн системтэй санхүү болон санхүүгийн бус гүйлгээ саадгүй дамжуулах боломж, нөхцөл бүрдээд байна. Төлбөрийн системийн шинэчлэлийг нэвтрүүлснээр үндэсний брэнд төгрөгийн картыг хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарц бий болгох зорилт тавьж ирсэн. Энэ хүрээнд Монголбанк, БНСУ-ын КТ группийн охин компани “БиСи карт” байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан юм.

БНСУ-ын төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч анхны компаниудын нэг “БиСи карт” байгууллага нь тус улсын харилцаа холбооны томоохон операторын нэг бөгөөд 1983 онд байгуулагджээ. Одоогоор 30 сая орчим карт гаргаж, жилд 5 тэрбум гүйлгээ дамжуулж байгаа нь Ази-Номхон далайн бүс дэх хамгийн том карт хүлээн авагч болж байгаа аж.

Монголбанк нь ₮ картыг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр бэлгэдэн нэрлэж, банкуудтай хамтран 2012 онд гаргасан билээ. Өнгөрсөн оны байдлаар 2.4 сая ширхэг ₮ карт ашиглагдсан нь картын зах зээлийн 55 хувийг эзэлж байна.

Танд санал болгож буй

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа
Эдийн засаг

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа

2025/11/04
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
Эдийн засаг

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо

2025/11/03
ЭТТ: 748.8 мянган тонн нүүрс биржээр арилжлаа
Эдийн засаг

ЭТТ: 748.8 мянган тонн нүүрс биржээр арилжлаа

2025/11/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?