Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт 20 эмч, мэргэжилтэн шалгарчээ

2023/02/12
Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт 20 эмч, мэргэжилтэн шалгарчээ
Share on FacebookShare on Twitter

Харвардын их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын эрүүл мэндийн салбарын залуусыг хамруулах ажлыг НҮБ-ын Хүүхдийн сантай  хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 манлайлагчдыг бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөр 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр зарлагдаж, 265 хүн материалаа илгээснээс хот болон орон нутгийн төр,хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй 20 залуу шалгарч сонгогджээ.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан эмч, мэргэжилтнүүд үндсэн Харвардын Их Сургуулийн хөтөлбөрөөс гадна НҮБ-ын Хүүхдийн сангаас болон бусад манлайлагчдыг бэлддэг  төрийн бус байгууллагуудтай хамтран нэмэлтээр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, хууль эрх зүйн ойлголт, гүйцэтгэлийн санхүүжилт, хувь хүний манлайлал, байгууллагын менежмент,  практикт суурилсан дүн шинжилгээ хийх, судалгааны арга зүйн чиглэлээр нэмэлт сургалт семинарт хамрагдах юм байна.

Тэднийг 2 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан хүлээн авч уулзаж баяр хүргэж, сурлагын амжилт хүслээ. НҮБ-ын Хүүхдийн сан нийт шалгарсан оролцогчдод зөөврийн компьютер бэлэглэж, Малайз улсад сургалтад хамрагдах замын зардлыг хариуцаж байгаа юм байна.

Танд санал болгож буй

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
Онцлох мэдээ

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1756 болжээ

2025/05/13
Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Улс төр

Цусны донорын тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2025/04/01
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Улс төр

Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

2025/04/01

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?