Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Улаанбаатарт болох “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг зарлах нээлт Женев хотноо боллоо

2023/02/16
Улаанбаатарт болох “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг зарлах нээлт Женев хотноо боллоо
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төв (Iinternational Trade Center) хамтран, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Дэлхийн экспортыг дэмжих форум (World Export Development Forum)-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус форум нь “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд энэ оны 6 дугаар сарын 27-28-нд болно.

Дэлхийн экспортыг дэмжих форумыг зарлах нээлтийн үйл ажиллагаа 2 дугаар сарын 15-нд Швейцарийн Женев хотноо байрлах Олон улсын худалдааны төвийн байранд Улаанбаатарын цагаар 17.00 цагт болж, Женев хотноо төвтэй олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч болон МҮХАҮТ-ын төлөөлөл оролцлоо.

Форумын өмнө МҮХАҮТ-ын удирдлага Олон улсын худалдааны төвийн дэд захирал Дороти Тембо-г хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд эдийн засгийн хөгжил, экспортын чадавхыг дээшлүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчид болон залуу бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар санал солилцсон юм.

“Дэлхийн Экспортыг Дэмжих Форум (World Export Development Forum)” нь Женев хотод төвтэй Олон улсын худалдааны төв (International Trade Centre-ITC)-ийн дэмжлэг, оролцоотойгоор 1999 оноос жил бүр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 19 оронд тухайн улсуудын Засгийн газартай хамтран зохион байгуулжээ. Манай улсад уг форумыг зохион байгуулснаар:

  • гадаад нэр хүнд өсөхөд эерэгээр нөлөөлж, экспортлогчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад түнш, хөрөнгө оруулагчдад таниулан сурталчлах,
  • шинэ гэрээ хэлэлцээр байгуулах,
  • дотоодын жижиг, дунд үйлдвэрүүд экспортын шинэ гарц, боломж олохоос гадна бизнес эрхлэгчид худалдааг дэмжигч олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт, ярилцлага зохион байгуулах,
  • экспортод тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар санал солилцох, бусад орны туршлагаас суралцах, харилцан мэдээлэл солилцох зэрэг ач холбогдолтой юм.

Танд санал болгож буй

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно
Улс төр

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгоно

2025/05/21
“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групп-тэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгууллаа

2025/05/16
Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
Онцлох мэдээ

Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

2025/05/16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?