Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ц.Даваасүрэн: Газрын багц хуулийн төслийг эргүүлэн татахаар болсон

2023/02/28
Ц.Даваасүрэн: Газрын багц хуулийн төслийг эргүүлэн татахаар болсон
Share on FacebookShare on Twitter

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Газрын багц хуулийн төслийг эгүүлэн татахаар шийдвэрлэсэн болохыг хэллээ.

Тэрбээр уг хуулийн төслийг эгүүлэн татах шаардлагын тухайд, “Нэгдүгээрт нийслэл хотын ерөнхий төлөвлөлтийг нарийвчлах хэрэгтэй. Хоёрдугаарт бэлчээрийн асуудлыг эцэслэх нь зүйтэй хэмээн үзсэн. Энэхүү хууль батлагдвал уул уурхай дэмжсэн хууль болох нь гэж малчид шүүмжилж буй. Тухайлбал, өнөөдөр орон нутгийн иргэд газраа хамгаалахын тулд тусгай хэрэгцээнд авдаг. Гэтэл зөвхөн хадлангийн газрыг тусгай хэрэгцээнд авна хэмээн тусгасан нь өрөөсгөл хэрэг болсон. Мөн хотод 2040 он хүртэл олгогдохгүй газрыг нэр заан оруулж өгнө. Одоогийн яригдаж буй хувилбараар Туул, Сэлбэ гол дагуу зам тавигдана. Нэгдүгээр хорооллын ар тал, ТЭЦ-4-ийн урд талын замыг өргөтгөх зэрэг төслүүдийг удахгүй ажил хэрэг болгоно”  гэв.

Газрын багц хуулийн төсөлд нийт долоон хууль багтаж буй. Хорин жил шинэчлээгүй тус хуулийг багцаар нь шинэчилж, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулсан хэмээн үзэж, одоогийн байдлаар аймаг, орон нутагт цуврал хэлэлцүүлгийг явуулж байсан ба хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байсан юм.

Танд санал болгож буй

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
Улс төр

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна

2025/08/07
Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
Улс төр

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө

2025/08/07
“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо
Улс төр

“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо

2025/08/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?