Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалаар 20 жилийн хугацаанд ярьсан асуудлуудыг шийдсэн

2023/03/01
Д.Амарбаясгалан: Ард нийт дэмжээгүй тохиолдолд шинэ Үндсэн хуулийг батална гэсэн ойлголт байхгүй
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн хүрээнд Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын талаар авч хэлэлцсэн болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайдын урилгаар 2023 оны хоёрдугаар сарын 12-17-нд албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлал нь Монгол-Солонгосын хооронд сүүлийн 20 жилийн хугацаанд яригдсан 11 асуудлыг шийдвэрлэсэн айлчлал боллоо. Энэ үеэр хоёр жилийн хугацаанд яригдсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэх шийдэлд хүрсэн. Хоёрдугаарт, Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд ихээхэн анхаарч буй. Мөн Засгийн газрын төсөөллөөр эдийн засаг 6 болон түүнээс дээш хувиар өснө хэмээн таамаглаж байгаа. Тиймээс хөрөнгө оруулагчдыг хамгаалах чиглэлийн хууль, эрх зүйн орчныг тодорхой болгоно. Тэр дундаа Солонгосын бизнес эрхлэгчид манай улсад хөрөнгө оруулах сонирхол их байдаг тул хоёр тал тэдний эрх ашгийг хамгаалахаар тогтож холбогдох гэрээнд гарын үсэг зурсан.

Гуравдугаарт, газрын ховор элементийн хамтарсан судалгааны төв байгуулах санамж бичиг байгууллаа. Энэ чиглэлд хамгийн эхэнд Солонгос Улстай санамж бичигт гарын үсэг зурснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг салбар болгохоор ажиллах ба цаашид бусад хөгжингүй орнуудтай хамтрах чигтэй ажиллаж байна. Үүний зэрэгцээ монгол иргэдийг БНСУ руу нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулдаг болох саналаа илэрхийлсэн. Одоогийн байдлаар манай улс Монголд зочлох жилийн хүрээнд 30 гаруй орны иргэдийг визгүй зорчуулахаар болгоод буй. Энэхүү шийдийг үндэслэж Солонгосын талд  саналаа илэрхийлсэн гэсэн үг. Эл асуудлын хүрээнд БНСУ-ын Хууль зүйн сайд, Цагаачлалын албаны удирдлагуудаар ахлуулсан баг энэ сард манай улсад айлчилж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах юм. Ингэснээр тус айлчлалын үеэр яригдсан асуудал шийдэгдэх тал руугаа явж байгаа хэрэг.

Түүнчлэн Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Монгол сургуульд зочилж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаад талархал дэвшүүлсэн. Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүддээ эх хэл, соёлоо өвлүүлэх сурган хүмүүжүүлэгчдийн ажилд дэмжлэг үзүүлэхэд анхаарч, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх үүднээс хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэвшүүлнэ” гэв.

Танд санал болгож буй

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Улс төр

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

2025/10/30
ОБЕГ: Таны аюулгүй байдал-таны гарт
Нийгэм

ОБЕГ: Аюулгүй байдлаа хангах нь аливаа үүсэж болзошгүй эрсдэлээс таныг хамгаална

2025/10/30
ЗГ: Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа
Улс төр

ЗГ: Бүгд найрамдах Киргиз улсын Сайд нарын танхимтай байгуулсан Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийг баталлаа

2025/10/30

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?