Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн төсөлд “Чухал ашигт малтмал” гэсэн шинэ нэр томьёог оруулжээ

2023/03/15
Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн төсөлд “Чухал ашигт малтмал” гэсэн шинэ нэр томьёог оруулжээ
Share on FacebookShare on Twitter

Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Чухал ашигт малтмал” гэсэн шинэ нэр томьёог хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх Ажлын хэсгээс оруулж ирээд байна. Хуулийн төслөөр “Чухал ашигт малтмалын жагсаалт”-ыг Засгийн газар батлах бөгөөд эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) жил бүр төлөвлөх үүрэг хүлээхээр тусгажээ. Улмаар цаашид Стратегийн орд гэхгүй, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал гэх болж буй нь Ашигтмалтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын шинэ зүйлийн нэг гэдгийг ажлын хэсгээс мэдэгдэж байна.

Уг хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэх ажлын хэсгийг салбарын сайдын тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 25-нд байгуулсан юм. Тус ажлын хэсгээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг танхим болон цахимаар хоёр удаа хийгээд байна. Хэлэлцүүлгээр байгалийн баялаг, түүний хуваарилалт, уул уурхайг харилцааг зохицуулах Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 18 бүлэг, 77 зүйлтэй боловсруулсныг УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва, тус яамны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр нар танилцууллаа.

Шинэчилсэн найруулгын бас нэг онцлог нь уурхай, үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааг хуульчилж байна. Хаах зардлаа даахгүй уурхайг нээх ёсгүй гэсэн зарчим дэлхийн зарим улс орнуудад үйлчилж байдгийг ажлын хэсгээс мэдэгдэж байна.

Уул уурхайн үйлдвэрийн хаалтын үйл ажиллагааны зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгын 7 дугаар бүлэгт тусгажээ. Тодруулбал, шинэчилсэн найруулгаар ашиглалт болон баяжуулалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөгөөг заавал боловсруулж, баталгаажуулахаар заагаад байна. Урьдчилсан хаалтын төлөвлөгөөг уурхайн олборлолт болон баяжуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлснээс хойш 5 жил тутам нарийвчлан тодотгох юм. Түүнчлэн ТЭЗҮ болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд өөрчлөлт орсон бол үүнийгээ 2 жилийн дотор тодотгож байхаар тусгажээ.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар олгохоор байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох бөгөөд тухайн хугацаагаар 3 удаа сунгах эрхтэй. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын эрэх, хайх, ашиглах, баяжуулах харилцааг зохицуулах Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орон нутгийн харилцаа, олон нийтийн оролцоог мөн бүлэг болгон хуульчилжээ. Энэхүү бүлэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчин, нийгэм, засаглалын тайланг 3 жил тутам гаргах юм. Шинэчилсан найруулгын шинэ шаардлагын нэг нь энэ болж буйг ажлын хэсгээс мэдээллээ.

Орон нутагт уул уурхайн төсөл хэрэгжүүлэх, ААН үйл ажиллагаа явуулахад тулгардаг нийтлэг бэрхшээлтэй харилцаа нь тухайн аймаг, сум, дүүргийн Засаг даргын эрх хэмжээнээс хамаарч байдаг. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгаар Засаг даргын эрх хэмжээг танилцуулах, тайлагнах, мэдээлэх, зохион байгуулах гэдгээр тодорхойлжээ.

Энд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх эрлийн ажлын үед орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзжээ. Харин ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагаа явуулах бол орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулна гэж тусгажээ. Мөн орон нутагтай хамтран ажиллах гэрээнд тусгагдаагүй хандив, тусламжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нэхэж шаардахыг хориглож байна. Орон нутагтай тухайн ААН хамтран ажиллах гэрээ байгуулах журмыг Засгийн газар баталж байхаар тусгажээ.

Ташрамд мэдээлэхэд, манай улс Ашигт малтмалын тухай хуулийг 1997 онд баталж, 2006 онд шинэчилж байв. Тодруулбал, уг хуульд нийт 35 удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалтыг шинэчилж иржээ. 1997 оны хуулийн хэрэгжилтийн үр дүн нь Оюутолгой ордын үйл ажиллагаа юм гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэхүү хуулийн одоогийн шинэчлэл нь өнөөдөр эхэлж буй УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын төсөл болно хэмээн мэдэгдэж байна.

Танд санал болгож буй

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Улс төр

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

2025/05/13
Алслагдсан 13 цэгт үе шаттайгаар 5G сүлжээг асаана
Улс төр

Алслагдсан 13 цэгт үе шаттайгаар 5G сүлжээг асаана

2025/05/13
Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
Улс төр

Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

2025/04/21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?