Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Н.Учрал: Shilen.gov.mn платформыг хөгжүүлснээр нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээх боломжтой

2023/03/27
Н.Учрал: Shilen.gov.mn платформыг хөгжүүлснээр нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээх боломжтой
Share on FacebookShare on Twitter

Засгийн газраас энэ оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд таван “Ш” ажиллагааг зарласан ба тэдгээр ажиллагааны нэг болох “Шилэн” арга хэмжээний хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас эхлүүлж буй Shilen.gov.mn нэгдсэн платформын талаар салбарын сайд Н.Учрал өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр “Энэхүү нэгдсэн платформыг байгуулснаар нийт 3426 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээллийг нээлттэй болгож байна. Ингэснээр нэгдүгээрт, иргэд төрөө тогтмол хянах, хоёрдугаарт, хэвлэлийнхэн илүү эх сурвалжтайгаар мэдээлэх бололцоо бүрдэнэ. Гуравдугаарт, ТББ-уудыг эх сурвалжтай мэдээллээр хангадаг болно. Дөрөвдүгээрт, бизнесийн шударга өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ. Тавдугаарт, иргэндээ нээлттэй төрийг бий болгоно.

Мөн ажлын хүрээндээ сар бүр шилэн индексийг зарлана. Өнөөдрийн байдлаар, Shilen.gov.mn нэгдсэн платформд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллүүдийг тавиад буй. Бид төрийн бүх байгууллага руу өнгөрсөн оны сүүлчээр мэдээллээ хуулийн хүрээнд ил болгох албан бичиг хүргүүлсэн. Энэхүү албан бичигт 12 аймаг огт хариу ирүүлээгүй. Ирүүлсэн аймгуудын мэдээллийг 4 шалгуур үзүүлэлтээр нягталж үзэхэд, 43 хувьтай гарсан. Яамдаас 10 нь мэдээллээ ирүүлсэн. Үнэлгээ хийж үзэхэд, 66 хувьтай гарлаа. 38 агентлагаас 18 нь мэдээллээ ирүүлээгүй. Тэдгээрт үнэлгээ хийхэд 54 хувьтай гарсан нь нэг ёсондоо мэдээллээ ил тод болгох үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Тиймээс иргэд, хэвлэл мэдээллийнхэн хяналт тавья гэвэл мэдээлэл хариуцагчдаас мэдээллээ ил тод болгохыг шаардах эрхтэй. Одоогийн байдлаар бидний гаргаж тавьж буй мэдээлэл бол мэдээлэл хариуцагч нараас өгсөн мэдээлэл юм. Далд мэдээллүүд нээлттэй, ил тод болсноор нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээх боломжтой” гэв.

Танд санал болгож буй

Улсын  аварга  малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Улс төр

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

2026/01/29
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Улс төр

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа

2026/01/29
Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа
Улс төр

Шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн талаар танилцууллаа

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?