Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Орон нутгийн хурлын нөхөн сонгууль 6 дугаар сарын 18-нд орон даяар болно

2023/03/28
Орон нутгийн хурлын нөхөн сонгууль 6 дугаар сарын 18-нд орон даяар болно
Share on FacebookShare on Twitter

Сонгуулийн Ерөнхий хорооноос орон нутгийн хурлын нөхөн сонгуулийг ирэх 6 дугаар сарын 18-нд орон даяар нэгдсэн журмаар зохион байгуулна гэж мэдээллээ.

Үүнд, 17 аймгийн 33 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 46 мандатад нөхөн сонгууль явуулах аж. Үүний гурав нь аймгийн ИТХ-ынх, 43 нь сум, дүүргийнх юм. Хуульд зааснаар бол, тухайн төлөөлөгч нас барсан, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, шүүхийн шийдвэр гарсан, тус орон нутгаас шилжсэн болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол уг сонгуулийг явуулдаг байна. Өөрөөр хэлбэл, нас барсан 22, чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн 3, гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон 5, тус орон нутгаас шилжсэн 6, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон 10 хүн байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан.

Гэтэл 2020 оноос хойших хугацаанд орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн болон дахин сонгууль явагдаагүй тул уг сонгуулийг явуулахаар тогтжээ.

Танд санал болгож буй

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
Улс төр

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна

2025/08/07
Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
Улс төр

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө

2025/08/07
“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо
Улс төр

“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо

2025/08/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?