Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ц.Билэгтсайхан: Улаанбурхан өвчний эрсдэл их байна

2023/04/13
Ц.Билэгтсайхан: Улаанбурхан өвчний эрсдэл их байна
Share on FacebookShare on Twitter

Өнгөрсөн жил 182 улсад улаан бурхан өвчний 172 мянган тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос гурав дахин их үзүүлэлттэй байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээлэв.

Тэрбээр мэдээлэлдээ, “Энэ оны эхний улиралд өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй улсад улаанбурхан өвчний 22 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн. Азид Энэтхэг, Индонез, Филиппин, БНХАУ, ОХУ-д улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээд байна.

Манай улс улаанбурхан өвчний эсрэг нэг цэнт вакциныг 1973 онд, улаанбурхан, улаануудын эсрэг буюу хоёр цэнт вакциныг нэвтрүүлээд 34 жил болсон.

Сүүлийн 15 жилд улаанбурхан, гахайн хавдар, улаанууд гэсэн халдварт гурван өвчний эсрэг вакцинаар иргэдээ дархлаажуулж байгаа. Эдгээр гурван халдварт өвчний эсрэг УГУ вакциныг хүүхдийг есөн сартайд, хоёр настайд нь хоёр тунгаар дархлаажуулдаг.

Улаанбурхан өвчний тохиолдлын тухайд, 1973-1989 онд 3-4 жилийн давтамжтай дэгдэлтүүд бүртгэгдэж байсан. 1989 оноос хойш улаанбурхан, улаануудын эсрэг вакцин хэрэглэснээс хойш дэгдэлтийн тоо буурсан ч улаанбурхан өвчний дөрвөн удаагийн том дэгдэлт 1992, 1995, 2000-2002, 2015-2016 онд гарч байжээ.

Олон улсын болон манай улсын мэдээллийг харахад, хөрш орнуудад улаанбурхан өвчний дэгдэлт их байна. Тэгэхээр улаанбурхан өвчин манай улсад бүртгэгдээгүй ч эрсдэл байна гэсэн үг.

Улаанбурхан өвчний эрсдлийн үнэлгээг олон салбарыг хамруулан өнгөрсөн долоо хоногт хийсэн. Үнэлгээгээр улаанбурхан өвчний тодорхой хэмжээний эрсдэл байна гэсэн дүгнэлт гарч, 21 аймаг, нийслэл, дүүргүүдэд хүргүүлсэн” гэв.

Улаанбурхан өвчнөөс дархлаажуулалтаар сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд нэмэлт болон нөхөн дархлаажуулалтыг хийх аж.

Танд санал болгож буй

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Онцлох мэдээ

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

2025/06/02
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна
Эрүүл мэнд

Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна

2025/05/28
Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Эрүүл мэнд

Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

2025/05/27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?