Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочноо угтан авлаа

2023/04/25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэт зочноо угтан авлаа
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг албан ёсоор угтах ёслол Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр өглөө 11 цагт боллоо.

Энэ үеэр хүндэт харуул жагсаж, монгол үндэсний хувцастай хүүхдүүд Польшийн Ерөнхийлөгчид цэцэг барин мэндчилэв. Улмаар хоёр орны Төрийн дуулал эгшиглэсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зочны хамтаар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар одоо Д.Сүхбаатар танхимд албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцох юм. Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ. Түүнчлэн үдээс хойш болох Монгол-Польшийн бизнес форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар оролцох аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. 1990 оноос хойш БНПУ-аас хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилсан. Энэхүү айлчлал энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Танд санал болгож буй

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо
Улс төр

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Онцлох мэдээ

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

2026/10/09
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Нийгэм

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/10/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?