Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Халдварт бус өвчний үед хэрэглэх 15 төрлийн эмийг 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

2023/05/11
Халдварт бус өвчний үед хэрэглэх 15 төрлийн эмийг 100 хувь хөнгөлөлттэй олгож байна
Share on FacebookShare on Twitter

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын Азийг хариуцсан дарга Шахзад Фуркан, Казахстан дахь салбарын захирал Христов, “Новартис”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Уулзалтаар хөтөлбөрийн хүрээнд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байгаа эмийн хүртээмж, борлуулалт, иргэдийн сэтгэл ханамж, үр дүн, явцын талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын эмийг ЭМД-аар олгох зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх Европын холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэсэн 15 ерөнхий нэршлийн 24 тун хэмжээ бүхий эмийн зардлыг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгож байна.

Өнөөдрийн байдлаар дээрх эмийг “Новартис” компанийн албан ёсны 3 дистрибьютерийн салбарууд болон нэмэлт гэрээ байгуулсан нийт 946 эмийн сангаар түгээж байгаа бөгөөд цаашид хүртээмжийг нэмэгдүүлж, орон даяар бүх эмийн сангаар түгээхээр судалж байна.

Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Новартис” компани Швейцарын Холбооны Улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм.

Өдөр бүр Африк, Ази, Зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг үйлдвэрлэгч байгууллага юм.

Танд санал болгож буй

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Онцлох мэдээ

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

2025/06/02
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна
Эрүүл мэнд

Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна

2025/05/28
Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Эрүүл мэнд

Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

2025/05/27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?