Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

АНУ дефолт зарлахад хүрч болзошгүйг дахин анхааруулжээ

2023/05/16
АНУ дефолт зарлахад хүрч болзошгүйг дахин анхааруулжээ
Share on FacebookShare on Twitter

АНУ зургаадугаар сарын 1 гэхэд дефолт зарлахад хүрч болзошгүй байгааг Сангийн сайд Жанет Йеллен даваа гарагт Конгрессын удирдлагуудад хаягласан захидалдаа дахин анхааруулжээ.

Хэрэв Конгресс зургаадугаар сарын эхэн үе гэхэд өрийн дээд хязгаарыг өсгөх эсвэл түдгэлзүүлэх арга хэмжээ авахгүй бол Сангийн яам Засгийн газрын үүргийг биелүүлж чадахгүй болно гэж Ж.Йеллен захидалдаа тэмдэглэсэн байна.

Дефолт зарлахад хүрч болзошгүй байгаа талаар АНУ-ын Сангийн сайд тавдугаар сарын эхээр анхааруулж байсан юм. Сангийн сайд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, Нэгдсэн улсын орлого, зарлагын талаарх нэмэлт мэдээлэлтэй танилцсаныхаа дараа ийм дүгнэлтийг дахин хийжээ.

“Өрийн таазыг өндөрсгөх эсвэл түдгэлзүүлэх шийдвэрийг “эцсийн мөч хүртэл хойшлуулах” нь бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн итгэлийг хөсөрдүүлж, татвар төлөгчдийн хувьд богино хугацааны зээлийн өртөг нэмэгдэхээс гадна, АНУ-ын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж Ж.Йеллен анхааруулсан байна.

Төсөв, өрийн таазын асуудлаар Конгрессын удирдалгуудтай хийх АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хоёр дахь уулзалт өнгөрсөн баасан гарагт болох байсан ч энэ мягмар гарагт болгож хойшлуулжээ. Талууд 2024 оны санхүүгийн жилийн төсвийн асуудлаар өнгөрсөн мягмар гарагт хэлэлцсэн ч дорвитой үр дүнд хүрч чадаагүй юм.

Хэдийгээр Ж.Байден хоёр дахь уулзалтыг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлсэн боловч Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти даваа гарагт мэдэгдэхдээ, уулзалтаас өмнө өрийн таазын асуудлаарх хэлэлцээнд “ямар ч ахиц дэвшил” гараагүй гэсэн байна.

Танд санал болгож буй

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо
Улс төр

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Онцлох мэдээ

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

2026/10/09
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Нийгэм

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/10/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?