Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Тавдугаар сарын 15-наас эхлэн “Урьтаж ухаар” аяныг хэрэгжүүлнэ

2023/05/16
Тавдугаар сарын 15-наас эхлэн “Урьтаж ухаар” аяныг хэрэгжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Зам тээврийн хөгжлийн яам болон ТЦА-наас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд “Монгол Улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах долоо хоногийн аян энэ сард өрнүүлнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь дэлхий нийтийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна. Учир нь дэлхий даяар зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 1.3 сая хүн амиа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртдэг гэх тоон үзүүлэлт бий. Бусад орнуудын адил манай улс нь зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал хурцадмал асуудал болсон. Тодруулбал, сүүлийн 5 жилийн судалгаанаас харахад жил бүр ойролцоогоор 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж байгаа бөгөөд 500 гаруй иргэн амиа алдаж, 3400 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж НҮБ болон ДЭМБ-аас жил бүр тавдугаар сард замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах долоо хоногийн аян тодорхой сэдвийн дор зохион байгуулж ирсэн. Тодруулбал, “Хамгаалах бүсний хэрэглээ”, “Хурдаа хяна”, “Хүүхдийг хамгаал”, “Мотоциклийн аюулгүй байдал”, “Хөдөлгөөний нөхцөл байдлыг сайжруул” зэрэг  уриатай аянуудыг зохион байгуулж ирсэн. Энэ жил “Урьтаж ухаар” гэсэн нэртэй аян тавдугаар сарын 15-наас эхлэн долоо хоногийн хугацаанд зохион байгуулахаар Нэгдсэн Үндэсний байгууллага болон ДЭМБ-аас зарласан юм.

Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын хэмжээнд ЗТХЯ, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн ажлын алба, ДЭМБ, ЭМЯ, БШУЯ, ТЦА зэрэг холбогдох төрийн болон олон улсын байгууллагууд хамтраад төлөвлөгөөг боловсруулж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга буюу Зам тээврийн хөгжлийн сайдаар батлуулан хэрэгжүүлж ажиллана. Төлөвлөгөөний дагуу 16 ажлыг энэ долоо хоногт хийнэ. НҮБ болон ДЭМБ-аас энэ жилийн аяныг зохион байгуулахтай холбоотой явган зорчигч, унадаг дугуйгаар зорчигч болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч нарын аюулгүй байдлыг хангах чиглэл өгсөн. Үүний дагуу эдгээр зорчигчийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж, танилцуулгыг иргэдэд хүргэнэ” гэв.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Дулааны улиралтай золгосонтой холбоотойгоор хүүхэд багачууд явганаар хөдөлгөөнд оролцох, унадаг дугуйтай харгалзах хүнгүй гадуур явах байдал нэмэгдэж байна. Гэтэл өнгөрсөн онд  зам тээврийн ослын улмаас 76 хүүхэд амиа алдсаны тав нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцсон. Мөн зам тээврийн ослын улмаас 810 хүүхэд гэмтсэний 30 гаруй тохиолдол нь унадаг дугуйтай явж байгаад осолдсон байна. Иймд ТЦА нь Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран “Урьтаж ухаар” гэсэн нэртэй аяныг өрнүүлнэ” гэлээ.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?