Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ЗГ: Сургалтын санхүүжилт болон сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан зохион байгуулна

2023/06/16
ЗГ: Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгоно
Share on FacebookShare on Twitter

“Суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрийн дээд боловсролын сургалтын санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, холбогдох албан тушаалтанд үүрэг даалгавар өглөө.
Тус тогтоолоор төрийн байгууллага, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдээс суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилтийн болон сонгон шалгаруулалтын одоогийн тогтолцоог өөрчилж, сонгон шалгаруулалтыг нэгдсэн журмаар Боловсролын зээлийн сангаар дамжуулан  зохион байгуулж, санхүүжилт олгодог байх зохицуулалтыг бий болгоно. Ингэхдээ суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэгийн зорилго чиглэл, хамрах хүрээг, шаардлага, шалгуурыг нарийвчлан тогтоох, сонгон шалгаруулалт хийх, санхүүжилт хийх үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шударга, хүртээмжтэй болгох, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үйл явцад хүний оролцоог бууруулах, автоматжуулах, олгосон тэтгэлэг, зээл, дэмжлэгийн явц, үр дүнг  суралцагч болон төгсөгч бүрээр жил бүр үнэлж дүгнэдэг болох, зээлийн эргэн төлөлт хийх, зээлийг хаах нөхцөл, журмыг тодорхой болгохыг  үүрэг болголоо.
Төрийн байгууллага, төсөвт байгууллага, төрийн өмчийн хуулийн этгээдээс суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл, санхүүгийн дэмжлэг, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилтийн сонгон шалгаруулалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах процессын загварчлал гаргаж танилцуулах, Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг, дэмжлэг, зээл, бусад хэлбэрээр олгож байгаа дээд боловсролын сургалтын санхүүжилт олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй, тэгш хүртээмжтэй болгох, зээлийн эргэн төлөлт хийх нөхцөл, журмыг тодорхой болгох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохыг даалгав.

Танд санал болгож буй

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо
Улс төр

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Онцлох мэдээ

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

2026/10/09
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Нийгэм

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/10/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?