Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллалаа

2023/06/19
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллалаа
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллав. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сард тус компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 онд нийт 1,1 тэрбум ам.долларын орлого олсон бол бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 23 хүртэлх хугацаанд 11,5 сая тн нүүрс борлуулж, 1,2 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон байна. Өөрөөр хэлбэл, зөв менежмент хийж чадвал нэг жилд олж байсан орлогыг хагас жилийн хугацаанд олох боломжтой талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээлэв.

Засгийн газраас нүүрсний үнийг нэмэгдүүлэх, нүүрсний тээврийн орлогыг дотооддоо төвлөрүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нүүрсийг биржээр худалдаалж эхэлсэн нь нүүрсний үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэв. Тодруулбал, нийт 20 удаагийн арилжаагаар 1,2 сая тн нүүрсийг 140,92 сая ам.доллароор борлуулж, орлогыг 40.0 орчим сая ам.доллароор нэмэгдүүлжээ. Хатуу коксжих нүүрс нэг тн-ыг хамгийн багадаа 131,6 ам.доллароор борлуулж, хамгийн ихдээ 182,1 ам.долларт хүргэж борлуулаад байна. Мөн цахим арилжаагаар бүх бүтээгдэхүүнийг сорчлохгүйгээр зардаг болж эрчим хүчний болон сул коксжих нүүрсийг худалдаалж эхэлсэн талаар мэдээллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК найман төсөл хэрэгжүүлж буй. Бортээг хуурай баяжуулах, нүүрс баяжуулах, нүүрс ачих логистикийн төв, Тавантолгой – Зүүнбаян төмөр зам, Загийн усны хоолойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц зэрэг төслийн явцтай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцав. Нүүрс баяжуулах үйлдвэр хугацааныхаа дагуу бүтээн байгуулалтын ажлаа хийж байгаа учраас 2024 онд ашиглалтад орохоор байна. Тус үйлдвэр нь одоо зарж байгаа нэг тн нүүрсэн дээр 60-80 ам.долларын орлого олох боломж бүрдүүлэх юм. Эдгээр төсөл амжилттай хэрэгжсэнээр  нүүрсний экспорт, орлого нэмэгдэнэ, төдий чинээ улс орны эдийн засгийн өсөлт хангагдах учиртай. Тиймээс хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газар дэмжин ажиллана гэдгийг тэрбээр мэдэгдлээ.

Танд санал болгож буй

Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо
Улс төр

Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

2025/06/13
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Улс төр

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

2025/06/13
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина
Улс төр

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина

2025/06/11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?