Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Х.Булгантуяа: НДШ-ийн хоёр хувийг мөнгөжүүлж, ипотект хамруулна

2023/06/19
Х.Булгантуяа: НДШ-ийн хоёр хувийг мөнгөжүүлж, ипотект хамруулна
Share on FacebookShare on Twitter

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ талаар ХНХ-ийн сайд Х.Булгантуяа мэдээллээ. Тэрээр “Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд жил бүр итгэлцүүрийг батлах, инфляцтай уялдуулж тэтгэвэр нэмэх асуудлыг тусгасан. Жил бүхэн итгэлцүүрээ шинэчлэн батлаад инфляцтай уялдуулж, тэтгэврээ нэмээд явбал тэтгэврийн зөрүү арилах боломжтой. Түүнчлэн нэрийн дансны тодорхой хувийг мөнгөжүүлнэ. НДШ-ийн 17 хувиас хоёр хувийг нь тэтгэвэр болгоод тавиад явж байгаа. Харин ирэх оноос НДШ төлж байгаа иргэдийн хоёр хувь нь мөнгөжнө гэсэн үг. Ийнхүү цаашид нэрийн данс нь мөнгөжих тогтолцоо руу явна. Үүнтэй холбоотойгоор ХНХ-ын яам хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог нэвтрүүлэхээр хуулийн төслийг боловсруулж байна. Иргэдийн НДШ болон баялгийн хуваарилалтаас хуримтлал үүсгээд иргэд ипотекийн зээл гэх мэт өөрсдийн нэн шаардлагатай зүйлд зарцуулах боломж бүрдэх юм. Мөн мөнгөжүүлсэн нэрийн дансныхаа тодорхой хувийг өвлүүлэх боломж Нийгмийн даатгалын багц хуулиар бий болгоно.

Иргэдийн нэрийн дансанд дээр жил бүрэн хоёр хувийг байршуулаад явахаар тодорхой хугацааны дараа нэлээд орлого үүснэ. Үүнийг бид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт ашиглаж болно. Энэ Баялгийн сангийн хуультай уялдаж үйлчилнэ. Мөн албан ёсны батлахтай, 10-аас дээш жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барвал авч байсан тэтгэврийнх нь 20 хувийг гэр бүлийнх нь хүнд өгнө гэсэн зохицуулалтыг оруулсан” гэв.

Танд санал болгож буй

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо
Улс төр

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Онцлох мэдээ

Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

2026/10/09
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Нийгэм

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026/10/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?