Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 30 дугаар чуулган болж байна

2023/07/04
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 30 дугаар чуулган болж байна
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар Ванкувер хотноо ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 30 дугаар чуулганд оролцож байна.

Д.Цогтбаатар Парламентын Ассамблейн чуулганы нээлт, Тусгай хороод, Ерөнхий хороодын хуралд оролцохын сацуу Канад Улсын Сенатын танхимын Спикер х.Рэймонд Ганет-тэй ёслолын уулзалт, Канад-Монголын Парламентын бүлгийн гишүүд болох Сенатын Гадаад харилцааны байнгын хорооны дарга, Сенатор Питер Бохэм, Сенатор Юэн Пау Вү нартай албан ёсны уулзалт хийв. Хоёр талын уулзалтаар парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан өндөр түвшний  айлчлал хэрэгжүүлэх, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хоёр талын эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон хөрөнгө оруулалт, иргэд солилцоог нэмэгдүүлэхэд парламентчид идэвхтэй улс төрийн дэмжлэг харилцан үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

ЕАБХАБ-ын гишүүн 27 улсыг нэгтгэсэн Торгоны зам бүлгийн Мэдээлэл, судалгааны ажлын хэсгийн дарга Д.Цогтбаатар ажлын тайлан болон төлөвлөгөөний талаар илтгэл тавилаа. Бүлгийн хуралд ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Роберто Монтелла, мөн Их Британи, Финлянд, Шведээс ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид оролцож үг хэлэв.

Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейд оролцож буй Канадын төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын Нийтийн танхимын гишүүн Др.Хэди Фрай-тай албан ёсны уулзалт хийнэ.

Танд санал болгож буй

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ
Улс төр

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ

2026/02/24
Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоол хэрэгжиж байна
Улс төр

Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоол хэрэгжиж байна

2026/02/24
Улсын  аварга  малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Улс төр

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?