Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчилна

2023/07/04
Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчилна
Share on FacebookShare on Twitter

Европын Холбооны Гадаад харилцааны албаны (ЕХГХА) Ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино Монгол Улсад долоодугаар сарын 4-7-ны өдрүүдэд айлчилна.

Айлчлалынхаа үеэр тэрбээр төрийн өндөр дээд албан тушаалын төлөөлөгчид болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзаж, Монгол Улс, Европын Холбоо (ЕХ) хоорондын түншлэлийг өргөжүүлэх талаар хэлэлцэнэ.

ЕХ, Монгол Улс хоорондын харилцаа сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Энэхүү айлчлал нь 2018 оноос хойш буюу “COVID-19” цар тахлын дараа Монгол Улсад хийж буй анхны дээд түвшний айлчлал юм.

Стефано Саннино уулзалтуудынхаа үеэр ЕХ, Монгол Улс хоорондын харилцааг дүгнэж цаашид өргөжүүлэх талаар, мөн дэлхийн геополитикийн сорилт бэрхшээл, энхийг сахиулах үйл ажиллагаа, олон тулгуурт үзэл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино айлчлалын тухайд хэлэхдээ, “Монгол Улсад анх удаа ажлын айлчлал хийж байгаадаа их баяртай байна. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг юм.  Монгол Улс, ЕХ нь газар зүйн хувьд алс хол байж болох ч зүрх сэтгэлээрээ ойр байдаг. Бид ардчилал, хүний эрх, хууль дээдлэх талаар нийтлэг үнэт зүйлсийг хуваалцдаг. Монголын гурав дахь хөрш гэдгээрээ ЕХ бахархаж байна. Энэхүү сайхан орны талаар илүү ихийг мэдэж, хоёр талын харилцааг бэхжүүлэх боломжуудыг судлах, ялангуяа энхийг сахиулах, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг болон дэлхийн геополитикийн сорилт бэрхшээл, бүс нутгийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна” хэмээв.

ЕХ, Монгол Улс нь 1989 онд дипломат харилцаа тогтоосноос хойш олон салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа эрс өргөжиж, ялангуяа 2017 онд Улаанбаатар хотноо Төлөөлөгчийн газраа нээсний дараа улам өргөжин тэлж байна.

ЕХГХА нь Европын Холбооны энх тайван, хөгжил дэвшил, аюулгүй байдал ашиг сонирхлыг дэлхий даяар хөхүүлэн дэмжих зорилгоор тус холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага юм.

Танд санал болгож буй

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
Улс төр

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна

2025/08/07
Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
Улс төр

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө

2025/08/07
“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо
Улс төр

“Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болголоо

2025/08/07

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?