Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Улаанбаатар хотод тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдлээ

2023/08/08
Улаанбаатар хотод тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдлээ
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотод өнөөдөр тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдсэнийг Зооносын өвчин судлалын төв мэдээллээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүрэгт сэжиг бүхий тохиолдол илэрснээр ХӨСҮТ-д шинжилгээ хийхэд шинжилгээний хариу эерэг гарчээ. Одоогоор өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлээд байна.

Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж, нэгдүгээр хавьтлын 5 хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлжээ.

Энэ оны байдлаар Монгол орны 17 аймгийн 81 суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгаа аж.

ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байгаа бөгөөд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

-Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;

-Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;

-Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;

-Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү гэжээ.

Танд санал болгож буй

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна
Эрүүл мэнд

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна

2025/10/22
Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана
Эрүүл мэнд

Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана

2025/09/10
Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
Эрүүл мэнд

Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ

2025/07/25

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?