Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын дулааны цахилгаан станцын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахаар боллоо

2023/09/15
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын дулааны цахилгаан станцын санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахаар боллоо
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Сэлэнгэ аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, санал, хүсэлтийг нь сонслоо.

Сэлэнгэ аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлдэг 8 аймгийн нэг. 2022 онд улсын төсөвт 3,1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Газар тариалангийн салбарт улсын хэрэгцээт үр тарианы 43.1, төмс, хүнсний ногооны 13-39, байгалийн хадлангийн 20 хувийг Сэлэнгэ аймаг үйлдвэрлэж, үр тариа, хадлангаар улсдаа тэргүүлж байна.

Энэ жилийн хувьд Монгол Улс түүхэндээ хамгийн их ургац авах боломж бүрдэж, нэгжийн ургац сүүлийн 10 жилд хамгийн өндөр хэмжээнд хүрээд байна. Хүнсний ногооны үйлдвэрлэл ч өнгөрсөн оноос нэмэгдэж Монгол Улс улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны 81 хувийг дотоодоос хангах боломжтой болсныг Ерөнхий сайд онцлоод манлайлан ажилласан сэлэнгэчүүдэд талархал илэрхийллээ. Энэ мэтээр эдийн засгийн хараат бус байдлыг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газар хэрэгжүүлж байна. Одоогоор ДНБ, экспорт, төсвийн орлого нэмэгдсэн бодит үр дүн гараад байна. Цаашид аж үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх, эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг бий болгох, экспортын шинэ гарцууд, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, 21 аймгийг хооронд нь хатуу хучилттай автозамаар холбох зэрэг бодлогыг Засгийн газар дэвшүүлэн ажиллаж буйг Ерөнхий сайд иргэдэд танилцууллаа.

Сэлэнгэ аймгийн иргэд уулзалтын үеэр тариалангийн талбайд мал ордог асуудлаас үүдсэн малчид тариаланчдын хоорондын маргааныг зохицуулах, шийдэл гаргах, уул уурхайн мөрөөр эвдэгдсэн газруудад нөхөн сэргээлт хийх, ХААИС-ийн салбар сургуулийг нээх, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр байгуулах, боловсролын чанарыг сайжруулах, бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийг отрын бүс нутгаас чөлөөлөх, дулаан хангамжийг сайжруулах, Алтанбулагийн чөлөөт бүсийг нээх, “Шүгэл”, “Шүүр” ажиллагааг орон нутагт буруу зорилгоор ашиглаж буйд хяналт тавих, Сэлэнгэ аймагт авлига газар авсан, төрийн албан хаагчдыг шахаж хавчдаг байдал түгээмэл байгаа зэрэгт анхаарахыг хүслээ.

Сэлэнгэ аймгийн иргэд 2024 оны улсын төсөвт дараах төслүүдийг багтаахаар эрэмбэллээ.

  1. Шинэ суурьшлын бүсийн дэд станцын барилга байгууламж /Сэлэнгэ, Сүхбаатар сум/
  2. Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэл /Сэлэнгэ, Сүхбаатар сум/
  3. Үерийн далан /Сэлэнгэ, Сүхбаатар сум/
  4. Автозамын сүлжээний шинэчлэл /Сэлэнгэ, Сүхбаатар сум/
  5. Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын  ажил /Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол сум/
  6. Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн 27.8 км авто зам /Сэлэнгэ/
  7. Зоорь /Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Баянгол, Шаамар сум/
  8. Сумын төвийн доторх 10,3 хатуу хучилттай авто зам /Сэлэнгэ, Мандал сум/
  9. Соёлын төвийн барилга /Сэлэнгэ, Хүдэр сум/
  10. Соёлын төвийн барилга /Сэлэнгэ, Ерөө/

Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод баригдах 50МВт чадалтай дулааны цахилгаан станц, Сүхбаатар, Мандал, Баянгол, Шаамар сумдын зоорьны санхүүжилтийг ирэх оны улсын төсөвт суулгах, ХААИС-ийн салбар сургууль байгуулах асуудлыг ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэх, Ерөө сумын төвөөс Бугант чиглэлийн 27.8 км авто замын санхүүжилтийг улсын төсөвт тусгахаа илэрхийллээ. Мөн иргэдээс гаргасан санал, хүсэлт, ялангуяа хууль бус томилгоо, Хөтөлийн Цемент шохой ТӨХК-ийн удирдлагатай холбоотой асуудлыг шалгаж нягтлан, үндэслэлтэй бол шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

Танд санал болгож буй

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ
Улс төр

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ

2026/02/24
Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоол хэрэгжиж байна
Улс төр

Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоол хэрэгжиж байна

2026/02/24
Улсын  аварга  малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Улс төр

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?