Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2023/10/24
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Соёлын сайд Ч.Номин ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд хатагтай Соёлма Баяртуевна Дагаева болон албаны төлөөллийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Соёлын яамнаас санаачлан 2023 оны 8 дугаар сарын 18-20-нд зохион байгуулсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Альбина Николаевна Дугаровагаар ахлуулсан өөрийн улсын төлөөлөл, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг оролцуулж, хувь нэмэр оруулсанд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Соёлын яам, ОХУ-ын Соёлын яам хооронд 2022-2024 оны соёлын хөтөлбөрийг 2021 онд байгуулж, энэ хүрээнд Чингис хаан Үндэсний музей, ОХУ-ын Доржи Банзаровын нэрэмжит Буриадын Улсын их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, байгууллагын шууд хамтын ажиллагааг эхлүүлэх нөхцөл бүрдсэн.

Түүнчлэн Монгол Улсын Соёлын яамнаас дэлхийд тархсан Монгол Соёлын өв хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. ОХУ-д хадгалагдаж байгаа Монголын соёл, баримтат өв, түүхийн эх сурвалж, архивын баримт, гар бичмэл зэргийг хамтран эрж хайх, хуулбарлах, хамтын бүтээл хийх, эрдэмтэн судлаачид солилцох хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 16-18-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод болох олон улсын соёлын IX “Нэгдсэн соёлын чуулга уулзалт”-д оролцохоор бэлтгэж байгаа бөгөөд дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүслээ.

Мөн монголын орчин цагийн соёл урлагийн салбар болох дүрслэх урлаг, сонгодог урлаг, ардын урлаг, драм, дуурь, циркийн салбарыг үүсгэн байгуулахад чухал хувь нэмэр оруулснаас олон уран бүтээлч Буриад Улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна. Цаашид хоёр орны соёлын салбарт хамтран ажиллаж, эдгээр салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.

Танд санал болгож буй

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ
Улс төр

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг эхэллээ

2026/02/24
Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоол хэрэгжиж байна
Улс төр

Бизнесийн таатай орчин, иргэний эрхийг хангахыг Засгийн газарт чиглэл болгосон Улсын Их Хурлын тогтоол хэрэгжиж байна

2026/02/24
Улсын  аварга  малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Улс төр

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?