Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд Х.Майли ялжээ

2023/11/20
Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд Х.Майли ялжээ
Share on FacebookShare on Twitter

Ням гарагт Аргентины ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болж, либертари үзэлт Хавьер Майли яллаа.

Түүний өрсөлдөгч эдийн засгийн сайд, перонист бодлого баримталдаг Сержио Масса ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. “Мэдээж сонгуулийн дүн бидний хүлээлтээс өөр гарлаа. Би Хавьер Майлид баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөсөн. Учир нь тэр аргентинчуудын дийлэнх олонхын саналаар сонгогдсон, ирэх дөрвөн жилийн турш ажиллах ерөнхийлөгч шүү дээ” гэж тэрбээр хэллээ.

Энэ хоёр хүн олон арван жилийн өр, санхүүгийн муу менежмент, валютын ханшийн савалгааны улмаас инфляцын үзүүлэлт нь гурван оронтой тоонд хүрээд байгаа (142 хувь), Латин Америкийн гурав дахь том эдийн засаг бүхий тус улсын ирээдүйг тэс өөрөөр төсөөлж байгаа юм.

Х.Майли ялалтаа тэмдэглэхдээ улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоохоо амлажээ.

“Өнөөдрөөс Аргентиныг сэргээн босгох ажил эхэлж байна. Өнөөдөр Аргентины уналт төгсөж байна. Өнөөдөр түгээмэл болоод байгаа загвар буюу төр нь иргэдийнхээ олонхыг ядууруулдаг загвар дуусгавар болж байна” гэж хэт барууны популист үзэлт Х.Майли хэлжээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?