Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Италид вакцинд хамрагдаагүй иргэд ресторан, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх эрхгүй болжээ.

2022/02/08
Италид вакцинд хамрагдаагүй иргэд ресторан, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх эрхгүй болжээ.
Share on FacebookShare on Twitter

Тус улс дотоодын аюулгүй байдлыг хангах үүднээс өнгөрсөн Даваа гаригаас вакцинд хамрагдаагүй иргэдээ үзвэр үйлчилгээ үзэх, зоогийн газрууд болон олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Италийн цагдаа нар ресторан, бааранд хооллож буй хүмүүс вакцинд хамрагдсан, эсвэл саяхан вирусээр халдварлаад эдгэрсэн гэсэн “супер” ногоон үнэмлэхтэй эсэхийг шалгах болжээ. Хүмүүсийн эрүүл мэндийн паспортын статусыг шалгадаг ухаалаг гар утасны программууд шинэчлэгдэж, сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн шинжилгээ нь сөрөг гарсан хүмүүсийг заавал нэмэлт вакцинд хамрагдсан гэсэн үнэмлэхтэй байх ёстой гэж шаардаж буй юм байна. Энэхүү арга хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх аж. Италийн эрх баригчид иргэдээ эрүүл мэндийн үнэмлэх болон сөрөг гэсэн шинжилгээний хариутай байж зочид буудал, галт тэрэг зэргээр зорчиж болно гэжээ.

Герман, Австри улс иргэдээ вакцинд заавал хамруулах хуулийн төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа бол Итали улс дархлаажуулалтад хамрагдаагүй иргэдийн эрхийг хязгаарлаж, түүнд хамрагдан бага багаар хэвийн амьдралдаа эргэн орохыг уриалж байгаа аж.

Баярын өдрүүд ойртож буй энэ үед Швейцарь арга хэмжээ зохион байгуулагчдад вакцинд хамрагдаагүй иргэд болон Covid-19-өөр өвчлөөд эдгэсэн гэсэн бичиггүй иргэдийг үйл ажиллагаанд оролцуулахгүй байх эрх өгсөн бол Швед улс 100-гаас дээш хүнтэй арга хэмжээнд зориулж дижитал вакцинжуулалтын гэрчилгээ нэвтрүүлсэн байна. Тус үйл ажиллагаанууд арванхоёрдугаар сарын 12-ноос эхлэх нь.

Итали улсын вакцинжуулалтын түвшин хөрш улсуудаас өндөр буюу 12 ба түүнээс дээш насны хамрагдах боломжтой хүн амын 85 хувь, нийт хүн амын 77 хувь  байна. Гэвч 30, 40, 50 насны хүмүүс вакцин хийлгэхээс татгалзаж буй бөгөөд бараг 3.5 сая хүн эхний тунгаа хийлгээгүй хэвээр байгаа ажээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?