Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нисгэгчгүй нисэх дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ

2025/06/16
Нисгэгчгүй нисэх дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Бизнес, инновацын газраас “Нийслэлд нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон технологи)-ийг хөгжүүлэх боломж” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хэрэглээ, хөгжлийн чиг хандлага, өнөөгийн нөхцөл байдал, дотоодын хэрэгцээ, шаардлагад нийцсэн дроныг үйлдвэрлэж, хотын тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцэв. Мөн энэ үеэр дараах илтгэлийг танилцуулсан юм. Тодруулбал,

  • “Хөдөө аж ахуйн салбар дахь дроны хэрэглээ”
  • “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг авто замын бүртгэл, зурагжуулалтад ашиглах боломж”
  • “Дрон технологид суурилсан виртуал контент”
  • “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хиймэл оюуны хөгжил”

Түүнчлэн “Нийслэлд дрон технологийг ашиглах боломж, шаардлага, тулгарч буй сорилтуудыг хэлэлцэж, нислэгийн аюулгүй байдал болон хууль эрх зүйн орчныг сайжруулах” талаар саналыг дэвшүүлэн, “Лидарыг авто замын зураг төсөлд ашигласан”, “Ойн хөнөөлт хортонтой тэмцэхэд DJI Agras T50 дроныг ашигласан”, “Шинэ Хархорум хотын 1:2000 масштабтай агаарын зураглал хийсэн”, “Хот доторх цус, цусан бүтээгдэхүүний тээвэрлэлтэд дрон ашигласан” талаарх туршлагуудыг хуваалцаж, DJI Enterprise-ийн шинэ бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн ухаалаг шийдлүүдийг туршиж, танилцуулав.

Хэлэлцүүлгийн үр дүнд дрон технологийн хэрэглээ, хөгжлийн өнөөгийн байдлыг олон талаас нь судалж, салбар бүрт тулгамдаж буй асуудал, шаардлагыг тодорхойлж, цаашдын хөгжлийн гарц, шийдлүүдийг санал болгов. Мөн хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд дрон технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ. 

Танд санал болгож буй

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026/06/18
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хүний нөөцийн менежментийн үнэлгээг амжилттай хангалаа

2026/06/18
Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026/06/18

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?