Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

АНУ-ын цэргийн техник бүхий эхний цуваа Румынд иржээ

2022/02/10
АНУ-ын цэргийн техник бүхий эхний цуваа Румынд иржээ
Share on FacebookShare on Twitter

Румынд байрлуулах Америкийн цэргийн техник хэрэгсэл бүхий эхний цуваа лхагва гарагт Нэдлак шалган нэвтрүүлэх боомтоор (Румын улсын баруун хэсэгт орших Арад муж) дамжин ирлээ гэж AGERPRES агентлаг мэдээлжээ.

Хуягт тээвэрлэгч, цэргийн техник бүхий ачааны машинуудаас бүрдсэн цувааг нэвтрүүлэхийн тулд Унгар-Румыний хил дээр тусгай зурвас зохион байгуулсан байна.

Тус бүр нь 16 нэгж техникээс бүрдэх бүх гурван цувааг Румыний зүүн хойд нутгийн Констанце мужийн “Михаил Когэлничану” цэргийн бааз руу илгээнэ гэж Америкийн цувааг угтаж авсан Арад мужийн 191-р явган цэргийн ангийн командлагч, дэд хурандаа Иоан Сорин Семенюк мэдээллээ.

Румынд байрлах АНУ-ын цэргүүдийн тухайд тэрбээр “дахин байрлуулах хуваарийн дагуу дараагийн өдрүүдэд” ирнэ гэж мэдэгдсэн байна.

АНУ “НАТО-гийн холбоотнууддаа дэмжлэг үзүүлэх, Оросын түрэмгийллийг тогтоон барих” зорилгоор Германы Вилсек баазад байрлаж буй 2-р морьт хорооны (механикжсан явган цэрэг) дугуйтай хуягт тээвэрлэгч бүхий 1000 орчим цэргээс бүрдсэн “Stryker” батальоныг Румын руу шилжүүлэн байрлуулна гэж Пентагон урьд нь мэдэгдсэн билээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?