Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Долоогийн бүлэг”-ийн орнуудаас Канадын хүн ам хамгийн хурдан өсөж байна

2022/02/10
“Долоогийн бүлэг”-ийн орнуудаас Канадын хүн ам хамгийн хурдан өсөж байна
Share on FacebookShare on Twitter

“Долоогийн бүлэг”-ийн орнуудаас Канадын хүн ам хамгийн хурдан өсөж байгааг тус улсын Статистикийн хорооноос лхагва гарагт танилцуулсан мэдээлэл харууллаа.

Тодруулбал, 2021 онд Канадын хүн ам 2016 оноос хойш 5.2 хувиар өсөж, 37 сая орчимд хүрчээ. Статистикийн хороо 2021 оны хүн амын тооллогын эхний дүнгээ танилцуулж байгаа бөгөөд үүнд хүн амын тоо, өсөлтийн үзүүлэлт багтжээ. Тус байгууллага тооллогын нэгдсэн дүнг ойрын саруудад танилцуулах ажээ.

Канадын хүн амын өсөлтийг шалтгаанаар нь ангилвал, 80 орчим хувь нь цагаачлал, 20 хувь нь ердийн цэвэр өсөлттэй холбоотой байна. Энэ нь ердийн цэвэр өсөлт 0.3 хувиас 0.1 хувьд хүрч буурсан гэсэн үг бөгөөд түүхэн дэх хамгийн сул үзүүлэлт болж байна. Харин Статистикийн хорооны хувьд ийнхүү буурсныг үл харгалзан ирэх 50 жилд ердийн цэвэр өсөлт эерэг үзүүлэлттэй байна гэж харж байна.

Тус хорооны мэдээлснээр, “COVID-19” цар тахал бусад улс орноос ирэх цагаачдын урсгалыг сааруулаад зогсохгүй төрөлтийн түвшинд нөлөөлсөн байж магадгүй байна. Саяхан танилцуулсан нэгэн судалгаагаар Канадын 50-иас доош насны насанд хүрсэн хүн амын тавны нэг нь цар тахлын улмаас урьдчилан төлөвлөж байснаасаа цөөн хүүхэдтэй болох, эсвэл хүүхэдтэй болох хугацаагаа хойшлуулсныг тогтоожээ. Канадад цар тахлаас ч өмнө төрөлтийн түвшин 2015 оноос хойш бууран 2020 онд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо 1.4-т хүрсэн нь урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн бага үзүүлэлт болжээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?