Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Э.Макрон АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулахыг санал болгожээ

2022/02/21
Э.Макрон АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулахыг санал болгожээ
Share on FacebookShare on Twitter

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай утсаар ярьжээ. Францын төрийн тэргүүн Ж.Байден, В.Путин нарын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, дараа нь Европын аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлын асуудлаар сонирхогч бүх талтай уулзалт хийхийг санал болгов гэж Елисейн ордны цахим хуудсанд даваа гарагт гарсан мэдээлэлд дурджээ.

Энэхүү уулзалтаар хэлэлцэх асуудлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар хоёрдугаар сарын 24-нд хэлэлцээ хийхдээ бэлтгэх ёстой байна.

Ж.Байден, В.Путин нарын дээд хэмжээний уулзалт ОХУ Украин руу довтлоогүй тохиолдолд л болно гэж Елисейн ордон цохон тэмдэглэжээ. Удахгүй болох уулзалтын агуулгыг бэлтгэхийн тулд Эмманюэль Макрон сонирхогч бүх талтай хамтран ажиллах бодолтой байгаа аж.

Сүүлийн хэд хоногт ОХУ, Украины сөргөлдөөн дэх түгшүүртэй байдал улам хурцаджээ. Зөвхөн хоёрдугаар сарын 19-нд л гэхэд гал зогсоох дэглэмийг 1500 гаруй удаа зөрчсөн гэж ЕАБХАБ-ын тусгай хяналтын байгууллага мэдээлсэн байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?