Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

FIFA: ОХУ-д ямар ч олон улсын тэмцээн болохгүй, Оросын туг, төрийн дууллыг нь эгшиглүүлэхгүй

2022/02/28
FIFA: ОХУ-д ямар ч олон улсын тэмцээн болохгүй, Оросын туг, төрийн дууллыг нь эгшиглүүлэхгүй
Share on FacebookShare on Twitter

ОХУ Украин улс руу гал нээсэн цагаас эхлэн дэлхийн улс орнууд, томоохон холбоод Оросын эсрэг хариу хориг арга хэмжээ авсаар байна. Орос-Украины мөргөлдөөний улмаас өнгөрсөн бямба гаригт олон улс дахь ОХУ хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолтууд цуцлагдсан. Тэгвэл өнгөрсөн шөнө Дэлхийн хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-гаас ОХУ-ын эсрэг авч буй арга хэмжээгээ танилцууллаа.

Олон улсын олимпийн хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу FIFA ОХУ-ын нутаг дэвсгэрт олон улсын тэмцээн зохион байгуулахгүй, цаашид Оросын хөлбөмбөгийн багийг ОХУ-ын шигээ баг гэхгүйгээр Оросын хөлбөмбөгийн холбоо (RFU) нэрээр оролцуулах, олон улсын тэмцээнд ОХУ-ын төрийн далбааг харуулахгүй, төрийн дууллыг эгшиглүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ.

FIFA-аас эдгээр арга хэмжээг дараагийн мэдэгдэл хүртэл хэрэгжих бөгөөд уг шийдвэр, ОХУ-ын эсрэг хариу арга хэмжээг FIFA-гийн ерөнхийлөгч болон холбооны зургаан ерөнхийлөгч санал нэгтэй дэмжсэн гэж мэдэгдэв. Уг шийдвэртэй холбоотойгоор ОХУ-д зохион байгуулахаар төлөвлөж байсан Аваргуудын лигийн тоглолтыг зохион байгуулах эрхийг Франц улсад шилжүүлжээ.

FIFA-гийн мэдэгдэлд “Юуны өмнө ОХУ-ын зүгээс Украин руу түрэмгий хүч хэрэглэсэн үйлдлийг буруушааж байгаагаа дахин илэрхийлье. “Хүчирхийлэл хэзээ ч шийдэл биш бөгөөд FIFA Украинд болж мөргөлдөөн, дайны улмаас хохирол амссан хүмүүст эмгэнэл илэрхийлж, Украины ард түмэнд эв нэгдэлтэй байхыг уриалж байна” гэжээ.

Мөн FIFA-гаас дэлхий дахинд энх тайвныг сэргээж, нэн яаралтай гал зогсоох яриа хэлэлцээ хийхийг уриалсан байна. Зарим улс FIFA-гийн гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бөгөөд хэчнээн ОХУ-ын шигшээ багийн нэрийг өөрчилсөн ч Оросуудтай талбай дээр тоглохгүй гэдгээ мэдэгдээд байна. Одоогоор Чех, Польшийн хөлбөмбөгийн холбоо ОХУ-ын багтай тоглохгүй гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: USA Today

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?