Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Израил вакцинд хамрагдаагүй жуулчдад хилээ нээжээ

2022/03/02
Израил вакцинд хамрагдаагүй жуулчдад хилээ нээжээ
Share on FacebookShare on Twitter

Израил мягмар гаргаас эхлэн “COVID-19”-ийн вакцинд хамрагдаагүй жуулчдад хилээ нээж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Улс орондоо цар тахал дэгдэж эхлэх үеэс буюу 2020 оны гуравдугаар сараас бүх жуулчдад хилээ хаасан Израил нь энэ оны нэгдүгээр сарын эхнээс вакцинд хамрагдсан, халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг хүлээн авч эхэлсэн юм.

Вакцинд хамрагдаагүй иргэдийн хувьд нисэх онгоцонд суухаасаа өмнө болон Израилд буусныхаа дараа “PCR” шинжилгээ өгч, зорчигчийн эрүүл мэндийн мэдүүлгийн хуудас бөглөх шаардлагатай байна.

Мөн мягмар гаргаас Израилын иргэдийг нисэх онгоцонд суухаасаа өмнө “PCR” шинжилгээ өгөх шаардлагыг цуцалжээ. Ингэснээр зөвхөн хилээр нэвтэрснийхээ дараа шинжилгээ өгөх шаардлагатай болсон байна.

Израилд ирж буй бүх иргэнд хоёр дахь “PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарах хүртэл 24 цаг хүртэлх хугацаанд тусгаарлагдах шаардлага тавьж байгаа ажээ.

Улсын хэмжээнд мягмар гарагт “COVID-19” халдварын 8372 тохиолдол илэрснээр халдварын нийт тохиолдлын тоо 3 637 543-т хүрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 10-аар нэмэгдэж 10204-т хүрсэн бол хүнд өвчтөнүүдийн тоо 588-аас 582 болж буурсан байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?