Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

НҮБ дахь Оросын дипломатчдыг хөөлөө

2022/03/02
НҮБ дахь Оросын дипломатчдыг хөөлөө
Share on FacebookShare on Twitter

НҮБ-д суугаа Оросын 12 дипломатчийг тагнуул хийсэн хэргээр хөөсөнд хариу барина гэдгээ Кремль өчигдөр /2022.03.01/ мэдэгдэв. Тэдгээр дипломатчдыг “Манай үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан” гэж АНУ мэдэгдсэн. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ “АНУ-ын үйлдэлд заавал зохих хариу арга хэмжээг нь авах болно” гэлээ.

ОРОСЫГ АНУ-ЫН АГААРЫН ОРОН ЗАЙД НИСЭХИЙГ ХОРИГЛОНО

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тус улсын агаарын орон зайд Оросын нислэгийг хориглох төлөвтэй байна. Европын холбоо болон Канад улс өнгөрсөн Ням гаригт агаарын орон зайгаа Оросын нисэх онгоцнуудад хаасан нь Владимир Путины түрэмгийлэлд шахалт үзүүлэх зорилготой томоохон алхам болсон. Энэхүү шийдвэрээс улбаалаад АНУ мөн ижил арга хэмжээ авч болзошгүй байна.

Цагаан ордноос энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. “Delta Air Lines” болон “American Airlines” тэргүүтэй АНУ-ын томоохон агаарын тээврийн компаниуд өчигдрөөс /2022.03.01/ эхлэн Оросын агаарын орон зайд нислэг үйлдэхээ зогсоосон.

РУБЛИЙН ХАНШ ДАХИН ХАМГИЙН ДООД ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЭВ

Оросын зах зээл дээр рублийн ам.доллартай харьцах ханш 100 болж буурснаар хамгийн доод цэгтээ хүрлээ. Өчигдрийн /2022.03.01/ байдлаар бусад зах зээл дээр 117 хүрсэн байна.

Дэлхийн томоохон эрчим хүч үйлдвэрлэгч “Газпром”, “Роснефть” тэргүүтэй компаниудад ОХУ-ын эрх баригчид гадаад валютын орлогынхоо 80 хувийг зах зээл дээр зарахыг тушаасан. Энэ нь Оросын төв банк өөрийн валютын зах зээлд интервенц хийх боломжийг хязгаарласан эгзэгтэй үед валютын ханшинд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлжээ.

Түүнчлэн ерөнхийлөгч В.Путин өнөөдрөөс эхлээд 10 мянган ам.доллараас дээш дүнтэй бэлэн мөнгө гаргахыг хориглосон зарлиг гаргажээ.

Эх сурвалж: REUTERS

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?