Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Гахайн зүрх шилжүүлэн суулгуулсан анхны хүн нас баржээ

2022/03/10
Гахайн зүрх шилжүүлэн суулгуулсан анхны хүн нас баржээ
Share on FacebookShare on Twitter

Одоогоос хоёр сарын өмнө анх удаа гахайнаас хүнд зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн билээ. Энэхүү мэс заслыг 57 настай Дэвид Беннетт гэх өвчтөнд хийсэн. Хагалгаа нэгдүгээр сарын 7-нд болсон бөгөөд өвчтөний бие аажмаар сайжирч байгаа тухай эмнэлгээс мэдээлсээр байв. Өнгөрсөн сард Дэвид Беннетт эмнэлгийн орноосоо “Super Bowl” үзэж буй зураг нийтэд түгжээ.

Гэвч мэс заслаас хоёр сарын дараа өвчтөн нас барсан тухай АНУ-ын Мэрилэнд мужийн эмнэлгээс мэдээлэв. Түүний биеийн байдал хэд хоногийн өмнөөс муудаж, нэгэнт эдгэрэхгүй нь тодорхой болсон тул “хөнгөвчлөх тусламж үйлчилгээ” үзүүлжээ.

Эмч нар олон арван жилийн өмнөөс ксенотрансплантаци буюу хүнд амьтны эд эрхтэн шилжүүлэн суулгах боломжийг судалсаар ирсэн. Өмнө нь ийм төрлийн эрхтэн шилжүүлэх оролдлогууд ихэвчлэн бүтэлгүйтэж байжээ. Энэ удаа Мэрилэндийн мэс засалчид генийн өөрчлөлттэй гахайн зүрх ашигласан байна. “Ноён Беннеттэд тохиолдсон явдалд бид маш их харамсаж байна. Тэр эцсээ хүртэл тэмцсэн” гэж мэс заслыг удирдаж хийсэн эмч Бартли Гриффит хэлжээ. Энэ явдал нь амьтнаас хүнд эрхтэн шилжүүлэн суулгах цаашдын амжилтын эхлэл болохоос төгсгөл биш гэдэгт найдаж буйгаа Мэрилэндийн их сургуулиас мэдэгдэв.

АНУ-д өнгөрсөн жил 41 мянга гаруй хүн эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон ба эндээс 3800 орчимд нь зүрх шилжүүлэн суулгах байжээ. Гэвч үүний цаана дахин 106 мянга гаруй хүн хүлээлгийн жагсаалтад бий бөгөөд жил бүр олон мянган хүн эрхтэн шилжүүлэх мэс заслаа хүлээж дийлэлгүй нас бардаг аж.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?