Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Телевизийн мэдээний дундуур дайныг эсэргүүцэв

2022/03/15
Телевизийн мэдээний дундуур дайныг эсэргүүцэв

A protester with no war sign walks on to a Russian State tv set. @Maxseddon/Twitter via Perviy Kanal

Share on FacebookShare on Twitter

Оросын төрийн өмчит телевизийн оройн мэдээний үеэр дайныг эсэргүүцсэн лоозон барьсан эмэгтэй гарч иржээ. Уг лоозон дээр “Дайнд үгүй гэж хэлье. Дайнаа зогсоо. Суртал ухуулгад бүү итгэ. Тэд чамайг хуураад байна” гэсэн байв. Лоозон барьсан эмэгтэй нь тус сувгийн редактор Марина Овсянникова аж. Тэрбээр зөвхөн лоозон бариад зогсохгүй, “Дайнаа зогсоо” гэж орилох нь мэдээний дундуур сонсогджээ.

Шууд нэвтрүүлгийн үеэр ийн эсэргүүцэл илэрхийлэхээсээ өмнө тэрбээр Украинд болж буй үйл явдал бол гэмт хэрэг гэсэн агуулга бүхий бичлэг хийж, ийм зүйлийн төлөө ажиллахаасаа ичиж байна гэсэн байна. Тэрбээр “Телевизийн дэлгэцээр худал хэлэхийг зөвшөөрсөндөө би ичиж байна. Оросын ард түмэн бид л энэ галзуурлыг зогсоож чадна” гэжээ.

Эсэргүүцэл илэрхийлсэн эмэгтэйн хэн болох нь тогтоогдсоноос хойш түүний цахим хуудсанд украин, орос, англи хэлээр маш олон сэтгэгдлүүд ирж, түүний үйлдэлд талархаж байна.

Оросын телевизийн мэдээг Кремль хянадаг бөгөөд томоохон сувгууд нь бие даасан үзэл бодолтой байх нь ховор байдаг. Гэвч Украинд түрэмгийлснээс хойш шинээр батлагдсан хуулиуд нь хэвлэл мэдээллийн орчныг бүр ч харгис болгожээ. Тухайлбал, төрийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дайныг “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэхийг үүрэгдсэн. Мөн Украиныг түрэмгийлэгч бөгөөд неонацистуудаар удирдуулсан засгийн газартай гэж бичих болжээ. Зарим бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь эрх баригчдын шахалтаар хэвлэн нийтлэх ажиллагаагаа зогсоогоод байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?