Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

В.Зеленский ОХУ-тай Израильд хэлэлцээ хийх боломжтой гэж дахин мэдэгджээ

2022/03/21
В.Зеленский ОХУ-тай Израильд хэлэлцээ хийх боломжтой гэж дахин мэдэгджээ
Share on FacebookShare on Twitter

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай хийх хэлэлцээг Иерусалимд зохион байгуулах боломжтой гэж үзсэн хэвээр байна.

Түүний хэлснээр, Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет Орос, Украины хэлэлцээг зохион байгуулахад зуучлахыг хичээж байгаа аж. “Бид эдгээр хүчин чармайлтад талархаж байгаа бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт бид Оростой ярилцаж эхэлнэ. Магадгүй Иерусалим эв эеийг олох зөв газар байж болох юм” гэж тэрбээр даваа гарагт дүрс бичлэгээр үг хэлэхдээ мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээ хийхэд зуучлахыг Израилын Ерөнхий сайдаас хүссэн гэж урьд нь “Financial Times” сонин нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Хожим Кремлийн хэвлэлийн албанаас Беннет Оросын удирдагчтай утсаа ярихдаа цэргийн ажиллагааг зогсооход зуучлагчийн үүрэг гүйцэтгэх санал тавьсан гэж мэдээлсэн байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?