Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Орос Японтой хамтарсан эдийн засгийн төслүүдээ царцаана

2022/03/22
Орос Японтой хамтарсан эдийн засгийн төслүүдээ царцаана
Share on FacebookShare on Twitter

Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор Япон улс хориг арга хэмжээ аваад буй. Тэгвэл уг хориг арга хэмжээний улмаас Орос улс Японтой байгуулсан энхийн гэрээний хэлэлцээрээс гарах болжээ. Мөн маргаан дагуулсан Курилын арлуудтай холбоотой хамтарсан эдийн засгийн төслүүдээ царцаах болсныг Япон улс эсэргүүцэн, дургүйцлээ илэрхийллээ.

Курилын арлууд болон Хоккайдо арлын ойролцоох арлуудын маргааны улмаас Орос, Япон хоёр улс дэлхийн хоёрдугаар дайны дайсагналаа албан ёсоор дуусгаагүй байна. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд уг арлуудыг ЗХУ эзлэн авч байжээ.

Япон улс нь Оросын 76 хувь хүн, долоон банк болон бусад 12 байгууллагын эсрэг хориг арга хэмжээ аваад буй. Хамгийн сүүлийн мэдээллээр өнгөрөгч Баасан гаригт зэвсэг экспортлогч “Рособоронекспорт” компанийг хориг арга хэмжээндээ хамруулсан байна.

“Одоогийн нөхцөл байдалд Орос улс Японтой энхийн гэрээ байгуулах хэлэлцээрээ үргэлжлүүлэх бодолгүй байна” гэж Оросын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна. Ингэхдээ Японы талын найрсаг бус байр суурь, Оросын эрх ашгийг хохироох гэсэн оролдлогыг онцлон дурджээ. Оросын шийдвэрийг Японы ерөнхий сайд Фүмио Кишида эрс эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв. Түүнчлэн Токио дахь Оросын элчин сайдад засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно эсэргүүцэл илэрхийлжээ.

Эх сурвалж: REUTERS

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?