Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

АНУ-д “COVID-19” халдварын тохиолдлын тоо 80 сая давжээ

2022/03/30
АНУ-д “COVID-19” халдварын тохиолдлын тоо 80 сая давжээ
Share on FacebookShare on Twitter

АНУ-д илэрсэн “COVID-19” халдварын тохиолдлын тоо мягмар гарагт 80 сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн тоон мэдээлэл харууллаа.

Тодруулбал, “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш АНУ-д халдварын 80 000 546 тохиолдол илэрч, 978 102 хүн халдварын улмаас нас барсан байна.

Америкийн муж улсуудаас Калифорнид хамгийн олон буюу 9 сая гаруй тохиолдол илэрсэн бол араас нь Техас /6.7 сая/, Флорида /5.8 сая/, Нью-Йорк /4.9 сая/ жагсаж байна.

“COVID-19” халдварын тохиолдол, нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа АНУ-д дэлхийн хэмжээнд илэрсэн тохиолдлын 17 хувь, нас барсан тохиолдлын тоо 16 хувь нь бүртгэгджээ.

АНУ-д илэрсэн халдварын нийт тохиолдлын тоо 2021 оны 12 дугаар сарын 13-нд 50 саяд, 2022 оны нэгдүгээр сарын 9-нд 60 саяд, нэгдүгээр сарын 21-нд 70 саяд хүрчээ.

Мягмар гарагт АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ дархлаа нь суларсан хүмүүс, 50-иас дээш насны иргэдэд “COVID-19”-ийн мРНХ вакцины хоёр дахь нэмэлт тунг эхний нэмэлт тунд хамрагдсанаас дөрвөн сарын дараа тарихыг зөвлөсөн байна.

Эмзэг бүлгийн хүн амыг “COVID-19”-өөр халдварлан хүндээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн гэдгийг “CDC” тодотгожээ. Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “Pfizer-BioNTech”, “Moderna”-гийн вакцины хоёр дахь нэмэлт тунд энэ бүлгийн хүмүүсийг хамруулахыг мягмар гаргийн өглөө зөвшөөрсөн байна.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, “омикрон” хувилбарын тархалтын үед вакцины нэмэлт тунд хамрагдсан хүмүүсийн нас барах магадлалыг вакцинд хамрагдаагүй хүмүүсийнхтэй харьцуулахад 21 дахин бага, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх магадлал нь 7 дахин бага байжээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?