Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

АНУ: Оросын технологийн салбарт хориг арга хэмжээ авав

2022/04/01
АНУ: Оросын технологийн салбарт хориг арга хэмжээ авав
Share on FacebookShare on Twitter

АНУ өчигдөр /2022.03.31/ Оросын технологийн салбарын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч буйгаа зарлалаа. “Бид Путины үндэслэлгүй түрэмгийлэл дуусах хүртэл бүх төрлийн хориг арга хэмжээг авсаар байх болно” гэж Төрийн сангийн нарийн бичгийн дарга Жанет Йеллен хэлэв.

Хориг арга хэмжээнд 21 аж ахуйн нэгж, 13 хувь хүн багтжээ. Тухайлбал, Оросын хамгийн том чип үйлдвэрлэгч бөгөөд жижиг цахилгаан хэрэгсэл экспортлогч Микрон хувьцаат компани энд орсон байна. Мөн Москвад төвтэй Серния Инженеринг болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Сертал компани хоригт багтжээ. Дээрх хоёр компанийг иргэний хэрэгцээнд зориулан хоёр дахин их хэмжээний техник, технологийг хууль бусаар худалдан авахаар ажиллаж байна гэж АНУ-ын Төрийн сан буруутгасан. Эдгээр хувь хүн болон компанийн АНУ дахь хөрөнгийг царцааж, тэдэнтэй худалдаа арилжаа хийхийг нь хориглосон байна. Вашингтон дахь Оросын Элчин сайдын яам болон Микрон тэргүүтэй аж ахуйн нэгжүүд хэн хэн нь хориг арга хэмжээний талаар мэдэгдэл хийгээгүй байна.

Түүнчлэн, эдийн засгийн гурван шинэ салбарт одоо мөрдөж буй захирамжийн дагуу хориг арга хэмжээ авах болжээ. Энэ нь АНУ-д сансар судлал, далай тэнгис, цахилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аливаа хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд хамаарна.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том халдлагыг үйлдсэн Орос улсын эсрэг Вашингтоноос таван долоо хоногийн турш хэд хэдэн хориг арга хэмжээг хэрэгжүүлээд байна.

Харин Путин хэлэхдээ, “Барууны орнуудын зүгээс ч бас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах шинэ шалтаг, үндэслэл хайсаар байх болно” гэжээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?