Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Путин Зеленскийтэй урьдчилан бичгээр тохиролцсон цагт уулзана

2022/04/04
Путин Зеленскийтэй урьдчилан бичгээр тохиролцсон цагт уулзана
Share on FacebookShare on Twitter

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зөвхөн урьдчилан бичгээр тохиролцсон цагт л Украины удирдагч Зеленскийтэй уулзах боломжтой гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

“Путин хэзээ ч Зеленскийтэй уулзахаас татгалзаж байгаагүй. Гэвч хэлэлцээ хийхийн тулд хоёр тал тодорхой баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай. Зөвхөн бодол төдий биш, цаасан дээр бичигдсэн тодорхой баримт байх шаардлагатай. Тэгж байж уулзалт болно” гэж Песков өчигдөр /2022.04.03/ Оросын “Нэгдүгээр суваг”-аар ярилцлага өгөхдөө хэлжээ.

Сүүлийн үед Турк улс Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэх мэдээлэл гарсан. Тэдний уулзалтыг зохион байгуулах нь Турк улсын хувьд тэргүүлэх чиглэл хэвээрээ байгааг тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган онцолсон. Нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байгаа тул уулзалтын тодорхой тов зарлахад хэцүү байна гэж Туркийн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин хэлжээ.

ОХУ-аас Турк улсад суугаа Элчин сайд Алексей Ерхов өнөөдөр /2022.04.04/ “Орос, Украины хэлэлцээний явцыг хөнгөвчлөх гэсэн Туркийн хүчин чармайлтыг Москва өндрөөр үнэлж байна” гэж мэдэгдлээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?