Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ДЭМБ уур амьсгалын хямралын нөлөөллийг бууруулахыг уриалжээ

2022/04/08
ДЭМБ уур амьсгалын хямралын нөлөөллийг бууруулахыг уриалжээ
Share on FacebookShare on Twitter

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр тохиодог Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ уур амьсгалын хямралын нөлөөллийг бууруулах дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бүх Засгийн газарт уриалжээ.

Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бидний гараг, бидний эрүүл мэнд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Уур амьсгалын хямрал бол эрүүл мэндийн хямрал бөгөөд жил бүр агаарын бохирдлын улмаас долоон сая хүн нас барж, дэлхийн хүн амын 99 хувь нь бохирдсон агаараар амьсгалж байгааг НҮБ-ын эрүүл мэндийн агентлагаас пүрэв гарагт танилцуулсан тайланд цохон тэмдэглэсэн юм.

Дэлхий дулаарч байгаа нь шумуул болон тэдгээрийн тээдэг өвчнүүдийн тархах нөхцөлийг бүрдүүлэхийн сацуу цаг уурын аюулт үзэгдлүүд нүүрлэх, биологийн олон янз байдал алдагдах, газар доройтох, ус хомсдоход нөлөөлж буй нь хүмүүс дүрвэн нүүх шалтгаан болж, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байгааг ДЭМБ анхааруулжээ. Үүний зэрэгцээ хэт боловсруулсан эрүүл бус хоол хүнс үйлдвэрлэдэг системүүд нь таргалалт, хорт хавдар, зүрхний өвчлөлийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэгийг нь үүсгэж байна.

“Дэлхий дахин цар тахлын үр дагавраас сэргэж байгаа энэ цаг үед тохиож байгаа Дэлхийн эрүүл мэндийн энэ өдөр та бидэнд сонголт байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэлээд, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгээс гадна агаар мандалд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулж буй эдийн засгийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнд татаас олгохоо зогсоож, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний өвчин, хорт хавдар үүсгэдэг бүтээгдэхүүний хэрэглээний зохистой хэв маягийг бий болгохыг бүх улс оронд уриалсан байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?