Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Э.Макрон тэргүүлж байна

2022/04/11
Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Э.Макрон тэргүүлж байна
Share on FacebookShare on Twitter

Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон саналын хуудасны 95 хувийг тоолсны дараах байдлаар ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 27.41 хувийн санал авч тэргүүлж байна гэж тус улсын  Дотоод хэргийн яам даваа гарагт шилжих шөнө цахим хуудсандаа мэдээлжээ.

Хоёрдугаарт, Марин Ле Пен 24.03 хувийн саналаар бичигдсэн бол гуравдугаарт, “La France insoumise” зүүний намын дарга Жан-Люк Меланшон (21.57 хувь), дөрөвдүгээрт, хэт барууны үзэлтэй нэр дэвшигч, “Reconquête” намыг үүсгэн байгуулагч Эрик Земмур (6.97 хувь)  оржээ. Харин тавдугаарт, барууны төвч үзэлт “Бүгд Найрамдахчууд” намаас нэр дэвшигч Валери Пекресс (4.75 хувь) бичигдэж байна.

Үүний зэрэгцээ тус улсын нийслэлийн бүсэд нийт саналын хуудасны 45 хувийг тоолсны дараа Э.Макрон 30.41 хувийн саналаар тэргүүлж, хоёрдугаарт Меланшон (25.24 хувь), гуравдугаарт Ле Пен (16.76 хувь) оржээ.

Нийслэл Парис хотод саналын хуудасны 42 хувийг тоолсны дараах байдлаар Францын одоогийн тэргүүн 38.99 хувийн саналаар тэргүүлж байна. Харин Ле Пен 5.39 хувийн саналаар зургаадугаарт орж байгаа аж.

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат дөрөвдүгээр сарын 10-ны ням гарагт болсон бөгөөд урьдчилсан мэдээллээр, сонгуулийн ирц 75 орчим хувьтай байжээ. Төрийн дээд албан тушаалд 12 нэр дэвшигч өрсөлдсөн байна.  Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь үе шат дөрөвдүгээр сарын 24-нд болно. Эхний шатны урьдчилсан дүн нийтлэгдсэний дараа явуулсан санал асуулгаас харахад энэ удаагийн сонгуульд Э.Макрон ялах төлөвтэй байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?