Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нью-Йоркийн метронд гал нээсэн сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

2022/04/13
Нью-Йоркийн метронд гал нээсэн сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж байна
Share on FacebookShare on Twitter

АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн “36-р гудамж” метроны буудалд өглөөний оргил ачааллын үеэр буюу 08:30 цагийн орчимд гал нээсэн хэрэг мягмар гарагт гарсан байна. Хууль сахиулах байгууллагууд 62 настай өнгөт арьст эрэгтэйг уг хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байна гэж хотын цагдаагийн газрын төлөөлөгч Жеймс Эссиг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

Цагдаа нар гэмт этгээдийн ашиглаж байсан байж магадгүй ачааны фургон машиныг илрүүлсэн болохыг тэрбээр нотолсон байна. Эссигийн хэлснээр, уг автомашиныг Пенсильвани муж улсын Филадельфи хотод түрээсэлж байжээ. “Бидний мэдээллээр машиныг  62 настай Фрэнк Жеймс түрээсэлсэн байсан” гэж цагдаагийн төлөөлөгч хэлсэн байна.

“Бид түүнийг метронд болсон халдлагатай холбоотой эсэхийг тогтоохын тулд хаана байгааг нь олж тогтоохоор ажиллаж байна” гэж Эссиг хэлжээ. Түүний хэлснээр, цагдаа нар одоогоор уг хэрэгт холбогдуулан баривчилгаа хийгээгүй байгаа бол эрэн сурвалжлах ажиллагаанд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд оролцож байгаа аж. Хотын цагдаагийн газрын дарга Кишант Сюэл мэдээлэхдээ, гал нээсэн сэжигтэн нь неон улбар шар хантааз, саарал өнгийн цамц өмссөн хар арьстан байсан гэжээ.

Хэргийн газраас хэмжээг нь нэмэгдүүлсэн гурван хамбууртай “Глок-17” гар буу олдсон гэж хууль сахиулах байгууллагын ажилтнууд мэдээлсэн байна. Цагдаа нарын мэдээлснээр, сэжигтэн 33 удаа буудаж, 23 хүн шархадсан байна. “Аз болоход хохирогчдын хэн нь ч амь насанд аюултай шарх аваагүй” гэж цагдаагийн газрын дарга хэлсэн байна. Гэмт этгээдийг баривчлахад тус болох мэдээлэлд 50 мянган ам.долларын шан амлажээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?