Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

В.Зеленский Польш, Литва, Латви, Эстонийн төрийн тэргүүн нартай уулзжээ

2022/04/14
В.Зеленский Польш, Литва, Латви, Эстонийн төрийн тэргүүн нартай уулзжээ
Share on FacebookShare on Twitter

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт Польш, Литва, Латви, Эстонийн төрийн тэргүүн нартай нийслэл Киев хотдоо уулзжээ.

Уулзалтын дараа В.Зеленский Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда, Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа, Латвийн Ерөнхийлөгч Эгилс Левитс, Эстонийн Ерөнхийлөгч Алар Карис нартай хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн байна.

“Бидэнтэй үргэлж хамт байж, Украины талд үргэлж зогсдог эдгээр агуу орны агуу удирдагчдад миний бие талархал илэрхийлмээр байна. Тэд анхнаасаа Европын Холбоонд нэгдэх Украины алсын хараа хийгээд Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах бодлогыг дэмжсэн анхны хүмүүсийн нэг байсан. Эдгээр дөрвөн удирдагч биднийг үргэлж хамгаалсаар ирсэн” гэж В.Зеленский хэлжээ.

Мөн эдгээр дөрвөн орон Украиныг дэмжин хамгийн анх зэвсэг нийлүүлсэн орнуудын тоонд багтаж байсныг тодотгожээ. “Тэд Украины ирээдүйн түүхийн эхний хуудсанд бичигдэж, биднийг агуу ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ийм түнш, нөхөдтэй байхад бид ялах нь тодорхой. Украин улсын хувьд хүнд цаг үе нүүрлээд буй энэ үед ийнхүү ач холбогдолтой айлчлал хийсэн та бүхэнд талархал илэрхийлье” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

НҮБ-ын мэдээллээр, дайн эхэлснээс хойш Украинд 1932 энгийн иргэн амиа алдаж, 2589 иргэн шархдаад байгаа бөгөөд бодит тоон үзүүлэлтийн хувьд эдгээрээс ч өндөр байж болзошгүй байна. Мөн Украины 4.6 сая гаруй иргэн өөр улс орнууд руу дүрвэж, долоон сая гаруй хүн дотооддоо дүрвэснийг НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн мэдээлэл харуулж байна.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?