Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“COVID-19”-ийн асуудлаарх хоёр дахь дээд хэмжээний уулзалт ирэх сард болно

2022/04/19
“COVID-19”-ийн асуудлаарх хоёр дахь дээд хэмжээний уулзалт ирэх сард болно
Share on FacebookShare on Twitter

АНУ цар тахлыг олон улсын хэмжээнд зогсоох, коронавирусний шинэ хувилбаруудад бэлтгэх хүчин чармайлтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх “COVID-19”-ийн асуудлаарх хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг ирэх тавдугаар сарын 12-ны өдөр цахим хэлбэрээр хамтран зохион байгуулна гэж Цагаан ордон мэдэгджээ.

“Омикрон” зэрэг коронавирусний шинэ хувилбарууд үүсэн тархаж байгаа нь дэлхий даяар “COVID-19”-ийн тархалтыг хянах стратегийн хэрэгцээг улам бататгалаа” гэж Цагаан ордноос танилцуулсан хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.

АНУ энэхүү дээд хэмжээний уулзалтыг Карибын тэнгисийн орнуудын нийгэмлэгийг даргалж буй Белиз, “Долоогийн бүлэг”-ийг даргалж буй Герман, “Хорийн бүлэг”-ийг даргалж буй Индонез, Африкийн Холбоог даргалж буй Сенегал улстай хамтран зохион байгуулна.

БНХАУ-д “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг дахин тогтоож, АНУ-д коронавирусний “BA.2” шинэ хувилбарын тархаж байгаатай холбоотойгоор Филадельфи хотод битүү орчинд амны хаалт заавал зүүх журмыг дахин мөрдсөнөөр ийм шийдвэрийг гаргасан Америкийн анхны томоохон хот болоод байгаа зэрэг нь цар тахал дахин газар авах вий гэх болгоомжлолыг төрүүлээд байгаа үед энэ мэдээ гарч байна.

“Энэхүү дээд хэмжээний уулзалтын зорилго нь “COVID-19” цар тахлын хүнд үе шатыг зогсоох, ирээдүйд хүн төрөлхтөний эрүүл мэндэд учирч болзошгүй аюул заналд бэлтгэх хамтын хүчин чармайлтыг эрчимжүүлэхэд оршино” гэж таван орон хамтарсан мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ.

Цар тахлыг зогсоохын төлөө олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэхийг уриалж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден  өнгөрсөн оны есдүгээр сард “COVID-19”-ийн асуудлаарх анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан билээ. Түүнээс хойш дэлхий даяар коронавирусний “дельта”, “омикрон” хувилбарууд шинээр үүсэн тархаад байгаа юм.

“Бид зөвхөн шинээр үүсэн гарч ирж буй “COVID-19”-ийн хувилбаруудад төдийгүй ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэндийн хямралыг зохицуулахад шаардлагатай дэлхийн чадавхийг бий болгох, дэмжих, санхүүжүүлэхэд одооноос бэлтгэх ёстой” гэж хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.

Мөн олон улсын хэмжээнд вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах зорилгоо хөхиүлэн дэмжихийг дэлхийн удирдагчид, буяны үйлстнүүд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд хандан уриалжээ.

Танд санал болгож буй

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна
Дэлхий

ПАРИС 2024: Нийт медалийн тоогоор АНУ-ын баг тамирчид тэргүүлж байна

2024/08/01
Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ
Дэлхий

Японд болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас зургаан хүн амиа алджээ

2024/01/02
COP28 бага хурал өндөрлөлөө
Дэлхий

COP28 бага хурал өндөрлөлөө

2023/12/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?